252 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I парламенттай харилцах чиглэлд идэвхжиж байгаа нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрнээ нийцэж байгаа билээ. Парламентын төлөөлөгчдийн гадаадад хийх айлчлал нь тунхагламал, ёслолын хэлбэрээс ангижирч, улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх талаар Зсагийн газрын явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх нэн чухал хөшүүрэг болж ирснийг цохон тэмдэглэе. Улсын Их Хурлаас батлан гаргасан олон тооны хууль тогтоол, хийж гүйцэтгэсэн бусад ажил нь Улсын Их Хурлын эрхэм гишүүд, байнгын хороод, дэд хороо, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Тамгын газар, Их Хурлын дэргэдэх судалгааны төв, Улсын Их Хурлын гишүүдийн орон тооны ажилтнуудын иргэнлиг хүчин чармайлт, хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүн мөн гэж хэлэх байна. Улсын Их Хурлын ажлын нэлээд хэсэг нь Байнгын хороодод төвлөрч байлаа. Байнгын хороо болгон дунджаар 60 орчим хууль, олон тооны тогтоол хариуцан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлжээ. Түүнчлэн Улсын Их Хуралд санал дүгнэлт оруулах, эрхэлсэн үүрэг чиглэлийн дагуу хяналт шалгалт хийх, Засгийн газарт санал оруулах, шаардлага тавих, иргэд, сонгогчдын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож шийдвэр гаргах зэрэг нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Зарим байнгын хороодын дотор байгуулан ажиллуулсан дэд хороод ч үүргээ зохих түвшинд ажил хэрэгчээр биелүүллээ. Улсын Их Хурал дахь МАХН-н бүлэг улс орон, ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн зарчмын асуудлаар байр сууриа тухай бүр илэрхийлж, парламентын бүтцийн хэсгийн хувьд эрх үүргээ хуулийн дагуу амжилттай хэрэгжүүлж ажилласныг онцлон тэмдэглэж байна. Улсын Их Хурлын Тамгын газар 1992 оны сонгуулийн дараа харьцангуй богино хугацаанд боловсон хүчнээ оновчтой сонгон байршуулж, зохион байгуулалтаа хийн, манай парламентыг эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхэд зохистой сайнаар тусалж байлаа. Тамгын газар энэ хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай мэдээллийн can бий болгох, техник хэрэгслээр хангах, Тамгын газрын ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулахад чиглэсэн зохион байгуулалтын олон зүйл арга хэмжээ авчээ. Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудыг компьютержүүлж, улмаар дотоод сүлжээ бий болгох ажил нэгэнт эхлээд байна. Мөн Улсын Их Хурлын дотоод теле сүлжээ байгуулах ажил ч өрнөж эхэллээ. Тамгын газар Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тус дөхөм болгох хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсний хамт, парламентын анхаарал төвлөрч буй асуудлаар семинар, онол практикийн бага хурал хийх, Улсын Их Хурлаас сонгогчидтой харилцах өдөр тутмын харилцааг зохион байгуулах, хяналтын үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг олон талт үйл ажлыг хийж гүйцэтгэжээ. Улсын Их Хурлын дэргэдэх судалгааны төвийн ажил ч зүгшрэх төлөвийг бүрэн олж байна. Тус төв төр ёсны хийгээд, төрийн тогтолцооны уламжлал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw