Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 251 сэтгэгдлийг сонсож, хууль тогтоох, хянан шалгах болон бусад үйл ажиллагаандаа харгалзан тусгахыг хичээн эрмэлзэж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилд Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор нийт 1,1 сая гаруй сонгогч, иргэдтэй уулзаж хууль сурталчлах, санал сэтгэгдлийг нь сонсох ажил хийсэн нь үүний нотолгоо мөн. Тэрчлэн иргэдээс 6500 шахам захидал авч, тэдгээрт хөндөгдсөн 28 мянга орчим асуудал, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн дүн гарч байна. Монгол Улсын Их Хурал гадаад орнуудын парламент болон олон улсын парламентын байгууллагуудтай ажил хэрэгч холбоо тогтоож хөгжүүллээ. Улирч буй дөрвөн жилд парламентын гадаад харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогын салшгүй хэсгийн хувьд гадаад үйл ажиллагааны нийт үр дүнд чухал хувь нэмэр боллоо гэж хэлэх байна. Энэ он жилүүд парламентын гадаад үйл ажиллагаанд зарчмын төдийгүй, чанарын эрс өөрчлөлт гарсан үе байлаа. Монгол Улсын Их Хурлын гадаад бодлогын үйл ажиллагаа нь бүхэлдээ манай оронд хэрэгжүүлж буй өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг цаашид бататгах, зах зээлд шилжих гадаад таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байв. Парламентын хоёр талын харилцаанд өөрчлөлт гарлаа. Хоёр хөрш - ОХУ, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагатай янз бүрийн түвшинд төлөөлөгчид солилцож, харилцаа, хэлхээ холбоог байнгын хороо, парламентын бүлэг, муж, аймаг, өөртөө засах орны хууль тогтоох байгууллагатай хамтран хөгжүүлж байна. Хоёр талын парламентын харилцааг зохицуулдаг баримт бичиг болох хэлэлцээр, протоколыг ОХУ, Индонез, Казахстан, Турк, Энэтхэгтэй байгуулснаар эдгээр орны парламенттай харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх эрх зүйн үндэс буй боллоо. ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНЭУ, Тайланд, Япон зэрэг олон орны парламенттай харилцаа, хамтын ажиллагаа тогтмол, байнгын шинжтэй боллоо. Эдгээр улс оронтой өндөр, дээд болон бусад түвшинд төлөөлөгчид солилцох давтамж мэдэгдэхүйц нэмэгдэв. Урьд өмнө нь парламентын харилцаа бараг байхгүй буюу эсвэл зогсонги байдалтай байсан орнуудтай харилцаагаа сэргээж идэвхжүүллээ. Ийм оронд Англи, Франц, БНСУ, Тайланд, Индонез зэрэг нэлээд улс орон орж байгаа юм. Монголын Парламентын Бүлгэмийн ажил Монгол Улсын Их Хурлын гадаад үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Тайлангийн хугацаанд хоёр талын парламентын 28 бүлэг байгуулагдаж идэвхтэй ажилласан билээ. Парламентын гадаад харилцааны нэг чухал чиглэл болох, парламентын олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход чухалчлан анхаарлаа. Улсын Их Хурал ОУПХ /Олон Улсын Парламентын Холбоо/, Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт болон бүс нутгийн парламентын нэлээд байгууллага тухайлбал, хөгжил, хүн ам зүй, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw