250 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ингэснээр Монгол Улсын Үндсэн хууль, түүний хавсралт хууль болон Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох бодлогоор тодорхойлогдсон эрх зүйн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх зорилт амжилттай хэрэгжив. Зөвхөн батлагдсан хуулиудын тоо бус, нийгмийн амьдралын бүхий л хүрээний үндсэн харилцаа шинэ хуулиудаар зохицуулагдах болсон нь эл дүгнэлтийг хийх бололцоо олгож байгаа юм. Монгол оронд эрх зүйн шинэчлэл хийсэн нь Та бидний ажлын хамгийн гол үр дүн мөн. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцтэй үр бутээлтэй хамтран ажиллалаа. Улсын Их Хурлаас батлагдан гарч байгаа хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэрхэх тухай парламент хянан хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж байв. Тэрчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бид тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж ирсэн нь манай оронд эрх зүйн шинэ тогтолцоо зүй зохистой төлөвшихөд нэн тустай болсон нь дамжиггүй. Үндсэн хуулийг чандлан сахиулахьхн баталгаа байх үүргээ манай Үндсэн хуулийн цэц чин шударгуу хэрэгжүүлж ирсэнд нь төрийн эрх барих дээд байгууллага гүн талархалтай байгаагийн зэрэгцээ эл байдал чанагшид найдвартай залгамжлан хадгалагдана гэдэгт итгэл дүүрэн байна. Өдгөө хууль тогтоох талаарх эдгээр гурван субъектийн хамтын ажиллагаа эв зүй, арга барилаа олж, нэгэнтээ тогтнон төлөвшиж байна. Ер нь бидний бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаанд холбогдох бүх байгууллагууд эрх үүргийнхээ дагуу идэвх чармайлттай оролцож ирсэнд Улсын Их Хурал талархалтай байдаг билээ. Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад байнга анхааран ажиллаж ирлээ. Хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудын хариуцлага, сахилга, ёс зүйн байдлаас ихээхэн хамаарна. Улсын Их Хурал төрийн албаны болон төрийн хяналт, шалгалтын тухай хуулиудыг баталж манай төрийн алба, төрийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа эдгээр хуулийн хүрээнд явуулж байна. Бодлогын болон улс орны амьдралын тулгамдсан асуудлаар Засгийн газар, түүний гишүүдэд асуулт, асуулга тавих, Байнгын хороод болон зориуд байгуулагдсан ажлын хэсгүүд шалгалт, судалгаа хийх, Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа тайлагнах байгууллагын удирдлагын илтгэл, сонсголыг хэлэлцэх зэрэг олон арга хэлбэрээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байв. Хяналтын хүрээнд зөвхөн Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг бусад газрууд төдийгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд хамрагдаж байлаа. Улсын Их Хурлын байнгын хороодоос бүрэн эрхийн хугацаандаа тусгай удирдамж, төлөвлөгөөний дагуу батлагдсан хууль тогтоомжуудын арав тутмын нэгийнх нь хэрэгжилтийг шалгаж, дүнг хэлэлцсэн байна. Улсын Их Хурал сонгогдсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл сонгогч түмэнтэйгээ байнгын ажил хэрэгч холбоотой байж, тэдний санаа оноо, санал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw