Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 249 тууштай баримталж байгаагийн зэрэгцээ АНУ, Япон, түүнчлэн ХБНГУ, Франц, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг Европын холбооны орнууд, мөн БНСУ, Энэтхэг, Турк, Кувейт, АСЕАН-ын гишүүн улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг Ази, Номхон далайн бүсийн орнууд, хуучин социалист болон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай харилцаагаа улам бүр өргөжүүлэн идэвхжүүлж байна. Монгол Улс бүс нутгийн хүрээнд өргөжиж буй олон талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж, Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, АПЕК /Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа/ зэрэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр тодорхой алхмууд хийж байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай манай харилцаа улам бүр өргөжлөө. Монгол Улсыг Олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж, манай оронд тохиолдож байгаа шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулахад үр нөлөөтэй туслалцаа үзүүлсээр байна. Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн асуудлыг Токио хотноо жил бүр зохион байгуулж байгаа хандивлагчдын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэдэг уламжлалтай боллоо. Ийм уулзалтыг Японы Засгийн газар, Дэлхийн банкны ивээлээр нийтдээтаван удаа зохион байгуулав. 1991-1995 онд хандивлагчдаас нийт 1,2 тэрбум ам.долларын зээл, тусламж амласны 60 гаруй хувийг ашиглаад байна. Улс орноо ирээдүйд өрийн дарамтад нэрмүүлэхгүй байх бодлогыг баримталж, зардлаа нөхөх, эргэж төлөх чадвартай төслүүд, нийгмийн салбарын арга хэмжээнд зээлийн хөрөнгийг ашиглаж ирлээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай орчин буй болгоход төрөөс чухалчлан анхаарлаа. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн хугацаанд Австри, Турк, Украйн зэрэг долоон улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр, ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Франц, Итали, БНСУ зэрэг хориод оронтой хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, манай гол түнш арав гаруй оронтой орлогын татвар дахин ноогдуулахаас зайлсхийх тухай хэлэлцээр байгуулсан юм. Төр, засгаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монгол орны олон улсын нэр хүнд байнга өсч, байр суурь нь батжин, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх улс төр, эрх зүйн таатай орчин улмаар бэхжиж байна. Эрхэм гишүүд ээ, Та бидний үйл ажиллагааны гол хэсэг нь хууль тогтоох, төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлоход чиглэгдэж ирсэн билээ. Эрх зүйн тогтолцоог шинэчлэх нь энэ удаагийн Их Хурлын үндсэн гол зорилт байлаа. Энэ хугацаанд есөн удаагийн чуулган хийж, 369 хууль баталж, 374 тогтоол гаргажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw