248 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Улс орны хөгжлийн түүхэн замнал болон өнөөгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн давуу болон сул талуудыг цэгнэн үзсэний үндсэн дээр улс орноо ойрын 15-25 жилийн хугацаанд “Нийгмийн баримжаатай, байгаль орчиндоо зохицсон оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан экспортын чиглэл бүхий харьцангуй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улс төрийн боловсронгуй тогтолцоотой, соёл, оюуны өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орон болгох”-оор хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсон юм. Уг баримт бичигт эхний шатанд эдийн засгийн цаашдын өсөлтийн баттай үндсийг тавьж, үйлдвэрлэлийн дэд бүтэц, юуны өмнө эрчим хүч, харилцаа холбоо, иргэний агаарын тээвэр, төмөр зам, авто замын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох, эрчим хүч, газрын тос зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахад шийдвэрлэх алхам хийх, зарим бүс нутагт эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, ажилгүйдэл, харьцангуй ядуурлыг мэдэгдэм бууруулах зэрэг олон чухал зорилтыг шийдвэрлэхээр төрийн бодлого болгон тодорхойллоо. Үндсэн хуулиар төрд хүлээлгэсэн шууд үүрэг нь үндэсний аюулгүй байдал, эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах явдал билээ. Хууль тогтоох дээд байгууллагаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдпын үзэл баримтлал, цэргийн номлол, батлан хамгаалах, хилийн, улсын аюулгүй байдлыг хангах тухай болон дотоодын цэргийн хуулиудыг батлан гаргасан нь төрийн энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс суурийг бүтээн бүрдүүлсэн цогц арга хэмжээ болсон юм. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын тухай болон тэдгээрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг гол гол хуулийг батлан мөрдөж байгаа нь манай оронд нийгмийн дэг журам, хүний эрх, эрх чөлөөг хангах, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийнхаа зарчмыг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн нөхцлийг буй болгож өгсөн юм. Шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөх, хорих байгууллагыг бэхжүүлэх, материаллаг бааз, техник хангамжийг нэмэгдүүлэх, тэдгээрт ажиллагсдын ажил үүргээ гүйцэтгэх ахуй нөхцлийг сайжруулах, боловсон хүчнийг нь сурган дадлагажуулах, давтан сургах зэргээр тус салбарт нэхэгдэж буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцгойлон анхаарах нь чухал болоод байна. Мөн үүний хамт дээрх байгууллагын ажилтнууд улам бүр үр бүтээлтэй ажиллахыг төр, ард түмэн хүлээж буйг зориуд тэмдэглэе. Улсын Их Хурлаас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлан мөрдүүлсэн нь гадаад бодлогоо үндэсний эрх ашиг, хөгжлийн шаардлагатай нягт уялдуулах, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад зарчмын ач холбогдолтой баримт бичиг болсон юм. Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалыг удирдлага болгон ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх чиг шугам
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw