Монгол улсын парламент - боть 1

247 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тахир дутуу иргэдийн асуудлыг иж бүрэн хамарсан төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Иргэдийн бодит орлогыг өсгөх, хөдөлмөрчдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг төсөв санхүүгийн байгаа бололцоондоо түшиглэн үе шаттайгаар нэмэгдүүлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг долоон удаа, тэтгэвэр, тэтгэмжийг есөн удаа, хүн амын амьжиргааны баталгаажих болон хөдөлмөрийн нэг цагийн хөлсний доод түвшинг таван удаа шинэчлэн тогтоосны үр дүнд төсөвт байгууллагын ажилтны дундаж цалин 1991 оны түвшинтэй харьцуулахад 20,0 дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 17,8 дахин, насны болон тахир дутуугийн тэтгэвэр 13,7-16,7 дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшин доошилж, ядуурал, ажилгүйдэл, нийгмийн хурц асуудал хэвээр байна. Улсын Их Хурал, Засгийн газар ядуурлаас ангижрах гол арга зам нь иргэдийнхээ бүтээлч хөдөлмөрийг өрнүүлж, ажилгүйдлийг багасгахын зэрэгцээ орлого багатай хэсгийн орлогыг чанагш бууруулахгүй байх явдал гэж үзэж байгаа юм. Засгийн газраас ядуурал болон ажилгүйдлийг бууруулах, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах хөтөлбөрүүдийг батлан гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж, төв орон нутагт хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч эхэллээ. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын талаар баримтлах төрийн бодлогын үндэс тодорхойлогдон хуулиуд нь батлагдаж, нийгмийн хүрээний эдгээр салбарыг зах зээлийн харилцааны нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр бодит томоохон алхам хийгдлээ. Олон түмний нийгэм, улс төрийн үзэл сэтгэлгээ шинэчлэгдэж, үндэсний уламжлал, ёс заншил, шашин шүтлэг сэргэж, оюун санааны эрх чөлөө баталгаажиж байгаа нь өнөөгийн нэгэн онцлог шинж мөн. Түүх, соёл, үндэсний эв нэгдэл, эх орныхоо тусгаар тогтнолыг дээдэлж, хувийн аж амьдралаа бүтээлч хөдөлмөрөөрөө дархлан бүтээх сэтгэлгээ нийгмийн ухамсарт улам бүр төлөвшиж байна. Байгаль орчныг хамгаалах багц хуулийг батлан гаргасан нь ирээдүй хойчийнхоо өмнө энэ парламентын бүтээсэн буянт үйлс гэж үзэх бүрэн үндэстэй. Нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үед бүрэлдэн бий болсон нааштай хандлагыг батжуулах шаардлагыг харгалзан эдийн засгаа сэргээн хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралын түвшинг тогтвортой дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн урт хугацааны цэгцтэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор дэвшигдсэн юм. Үүнийг иш үндэс болгон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний чөлөөт хөгжил, нийгмийн дэвшлийг хангах талаар ойрын ирээдүйд төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”-ыг Улсын Их Хурлаас батлан гаргалаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw