Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 245 тарифыг чөлөөлж үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөлөх, үндэсний валютын худалдан авах чадварыг тогтворжуулах, өмч хувьчлалыг гүнзгийрүүлэх зэрэг бодлогын гол чухал арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өглөө. Улсын Их Хурал 1992 онд албан татварын багц хууль, төсвийн тухай хууль, 1993 онд онцгой албан татварын хуулийг хэлэлцэн баталж, улсын төсвийн орлогын бүрдэлтийг хуульчилж өгсөн билээ. Төсвөөс санхүүжиж байсан аж ахуйн нэгжийн тоог цөөрүүлж, зарлага санхүүжилтийг сайжруулах дэс дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлснээр төсвийн урсгал тэнцэл 1993 оноос хойш ашигтай гарч, төсвийн алдагдал харьцангуй буурлаа. Улсын Их Хурлаас баталсан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол банкнаас сүүлийн жилүүдэд харьцангуй хатуу мөнгөний бодлого явуулж, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлахын зэрэгцээ гадаад худалдааг либеральчлах арга хэмжээ авснаар бараа таваарын хангамж дээшилж, эдийн засаг жолоодлогогүй инфляцийн аюулаас сэргийлэгдэж, төсөв, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд сайжирлаа. 1992 онд 325 хувь байсан инфляцийн түвшин одоогийн байдлаар 46 хувь болж буурсан нь эдийн засаг эрүүлжиж эхэлснийг илтгэн харуулж байна. 1993 оноос хойш хүн амын мөнгөн орлого, төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, тэтгэврийн өсөлт инфляцийн өсөлтийг гүйцэхүйц боллоо. Инфляцийн түвшин буурахын хэрээр банкны зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт идэвхжих орчныг аажмаар бүтээн бүрдүүлж байгаа нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах угтвар нөхцөл болж байна. Бараа үйлчилгээний үнэ, тарифыг үе шаттайгаар чөлөөлөхийн зэрэгцээ 1993 онд үндэсний валют төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээ авснаар экспортын үйлдвэрлэлийг дэмжих, улмаар эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэхэд чухал алхам болсон юм. Энэ хугацаанд мөнгөний ханш харьцангуй тогтвортой байж, төгрөг дотооддоо чөлөөтэй хөрвөдөг боллоо. Манай орны гадаад худалдаа өргөжиж 1993 оноос эхлэн ашигтай гарч байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл сайжирч байна. Тулгамдаж байсан гадаад өрийг үндсэнд нь барагдуулж дуусгалаа. Гадаад валютын цэвэр нөөц сүүлийн гурван жилд жил тутам 10 орчим сая америк доллараар нэмэгдэж эдүгээ 57 сая ам долларт хүрчээ. Улсын Их Хурал Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нэн таатай нөхцлийг бий болгосон юм. Өнөөгийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 140-өөд хамтарсан үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 1995 онд 1993 оныхоос бараг тав дахин нэмэгдэж, 100-гаад сая ам.доллар болсон байна. Харилцаа холбоо, эрчим хүчний хуулиуд, төмөр замын болон авто замын аюулгүй байдлын хуулиудыг батлан мөрдөж байна. Холбоо, эрчим хүч, хотын хүн тээвэр, авто болон төмөр зам, агаарын тээврийн зэрэг дэд бүтцийн салбаруудад томоохон төслүүд хэрэгжүүлж, үр дүн нь гарч мэдэгдэж эхэллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw