МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 243 Аль ч шилжилтийн үед хүндрэл бэрхшээлийг шахалт дарамтын ихийг нуруундаа үүрдгийн жам ёсны дагуу энэ дөрвөн жилд Монгол улсаа залж ажиллаж ирсэн Ерөнхий сайд П.Жасрай гуайд сөрөг хүчний нэрийн өмнөөс мөн баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Аль ч улс төрийн тогтолцоонд нэлээд халуун, нэлээд замбараагүй, зарим тохиолдолд нилээд дүрсгүйдүү байгууллага гэж яригддаг парламентийн энэ халуун хэцүү ачааг мөн л дөрвөн жилийн хугацаанд залж, бид нарын дундаас төрийг залж жолоодох, удирдах, төрийн хууль боловсруулах ажлыг удирдаж ирсэн Н.Багабанди даргад бас сөрөг хүчний өмнөөс баярлаж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.40 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1996.07.16 Эрхэт Хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэт Хүндэт Ерөнхий сайдаа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ноёд, хатагтай нараа! Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа сонгогдон байгуулагдсан Монгол Улсын Их Хурал цаг хугацааны хувьд ч, үйл ажлын үзүүлэлтээр ч бүрэн эрхээ бүтэн дүүрэн, нэртэй төртэй өндөрлөж, төгсгөлийн хуралдаантайгаа золгож байна. Улсын Их Хурлын түрүүчийн сонгууль болсноос хойш Монгол орон нааштай эхлэл, хүндрэл бэрхшээл хосолсон нийгмийн шинэчлэлийн ороо бусгаа дөрвөн жилийг ардаа орхилоо. Энэ он жилүүдэд нийгмийн дотор үүссэн олон чиглэлтэй, ямар нэгэн хэм хэмжээгээр задлах үйлчилгээтэй хөдөлгөөн алхам алхмаар эмхэрч, улс орон маань бүхэлдээ улс төр, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны зам дээр баттай зогсож, тодорхой орон зай, цаг хугацааг тууллаа. Өдгөө Монгол Улс хэвшсэн нэр томъёогоор илэрхийлбэл нийгмийн нэг байгууллаас нөгөөд шилжих шилжилтийг нэгэнт туулж, аж амьдрал бүхэлдээ шинэ сэргэг зарчимд тулгуурлах боллоо. Энэхүү зарчмуудыг 1992 оны эхээр батлагдсан Монгол Улсын Үндсэн Хууль бий болгосон бөгөөд өнгөрсөн жилүүдэд тэдгээрийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт гүнзгийрүүлэн нэвтрүүлснээр нийгэм маань шинэ бүтэц, тогтолцоотой болж амьд биетийн хувьд оршин тогтнож амьдрах арга эвээ нэгэнтээ олов. Шилжилтийн дараах Монгол Улсын улс төрийн амьдралын онцлог нь ашиг сонирхлоо хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх зэргээр чөлөөт үйл ажиллагаа явуулах эрх бүхий иргэдийн олонхийн саналаар тодорхой хугацаагаар хязгаарлагдмал эрхтэй сонгогддог, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нарийн хуваарьт үндэслэсэн тогтолцоо бүхий төр засаг бодитой оршин тогтнох болсноор тодорхойлогдож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw