242 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байдалд орлоо. Энэ нь татварын буруу бодлого буюу төрийн аппаратын ажиллах чадваргүйгээс шалтгаалсан хэрэг гэж бид үзэж байна. Баячууд нь татвараа төлдөггүй, ядуучууд нь татвар, зарлага, хээл хахуулийн дарамтад орсны үр дүн мөн гэж бас үзэж болох юм. Энэ нь алсдаа улс төрийн тогтвортой байдалд хүргэж болзошгүй гэдгийг анхаарах ёстой. Нээлттэй эдийн засаг дүр төрхийг тодорхойлдог гадаадын бодит шууд хөрөнгө оруулалт өнөөдөр бодитой орж ирж чадсангүй. Нийгмийн амьдралд олныг бухимдуулсан олон том хэрэг мандаж, ихэнхи нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байсаар байна. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих механизм үндсэндээ ажилласан. Санхүү, төсвийн хяналтын механизмд ч томоохон зөрчил хадгалагдсаар байна. Энэ нь дараагийн Их Хуралд, шинээр сонгогдох Засгийн газарт хийх ажил, хүлээх хариуцлага тун их гэдгийг дахин дахин бидэнд сануулж байгаа юм. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 4 жил бид нэг танхимд хамт сууж, халуухан амьдралаар амьдарч ирснийг бид бүгдээрээ мэднэ. Бид бүгдээрээ өөр өөр намыг төлөөлж, ажиллаж ирсэн тул санал бодол зөрж, маргалдах явдал гарч байсныг бид бүгдээрээ ойлгож байна. Гэхдээ энэ бүх халуун маргааны цаана монголоо, ард түмнээ гэсэн санаа зориг энэ танхимд хуран цугларсан хүн бүрийн сэтгэл зүрхэнд байсанд би хувьдаа эргэлзэхгүй байна. Гагцхүү аливаа нийгэм, системийн чанартай өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тулгарахад хэрэгжүүлэх бодлого нь улс төрийн тодорхой онол, байр суурь, өнөөгийн болон хэтийн төлөвийг харсан улс төрийн баримжаан дээр тулгуурласан байх учиртай байдаг. Чухамхүү ийм бодлого өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамгийн ихээр үгүйлэгдэж байлаа. Улс төрийн намууд, засгийн эрхэнд солигдож байдаг нь ардчилсан нийгмийн нэгэн шинж юм аа. Энэ нь Улсын Их Хуралд МҮАН, МСДН-ын цөөнх байсны хувьд төрийн бодлогод нөлөөлөх боломжоор хомс байсан хэдий ч үзэл бодлоо олон түмэнд хүргэх замаар сөрөг хүчний үүргийг биелүүлж, үзэл бодлоо олон түмэнд хүргэх замаар сөрөг хүчний үүргээ биелүүлж чадсаныг энэ жилийн сонгуулийн үр дүн харууллаа. Сөрөг хүчин нь ардчилсан улс төрийг эрхэмлэж, конструктив байр сууринаас олонхийн шийдвэрт хандаж байх нь улс төрийн тогтвортой байдлын уг сурвалж байдаг юм. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын цөөнх ч гэсэн ийм байдлаар ажиллана гэдэгт бид бас итгэж байна. Энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд та бид ихээхэн хүч чармайлт гарган ажилласан билээ. Бидний хувьд санасан бодсоноо хэрэгжүүлж чадалгүй цаг хугацаа алдсанд харамсаж, ачаа хөдлөөгүй ч их хөлс гарлаа гэж бодох тохиолдлууд гарч байсныг нуух юун билээ. Бид үзэл бодол өөр ч бүгд л Монгол орныхоо төлөө гэсэн сэтгэл өвөртөлж явдаг гэдэгт би дахин итгэж байна гэдгийгээ хэлэх ёстой байхаа гэж бодож байна. Халаагаа өгч буй Улсын Их Хурлын эрхэм гишүүд, хамтран ажилласан явдалд сөрөг хүчний нэрийн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw