Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 241 эзэн ёсоороо санхүүжүүлж хариуцах байтугай олонхи тохиолдолд зөнгөөр нь орхиж, хяналтаасаа алдаад байна. Төрийн оролцоотой хувьцаат компаниуд мөн чанартаа аж ахуй санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан нэгжүүд болж хувиран үйл ажиллагаагаа төрийн бодлого хяналтаас гадуур явуулах болов. Нөгөөтэйгүүр хувийн бизнес нэлээд өргөжиж байна. Шинэ нөхцөлд макро эдийн засгийн шинэ хөшүүрэг, дэд бүтцүүд үйлчилж эхэлж байна. Гэлээ ч гэсэн өнөөдөр шаарддагын хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Энд юуны түрүүнд мөнгө, зээлийн бодлого, татвар, гаалийн бодлого, емч хувьчлалын бодлогыг дурдаж болно. Зах зээлийн үеийн банк, захиргаадах системийн макро эдийн засаг нь ерөнхий ойлголт, утга агуулга, анхдагч бүтцээрээ хоорондоо тэс өөр эрс ялгаатайг та бүхэн мэднэ. Зах зээлийн үеийн макро эдийн засаг нь микро түвшингийн эдийн засгаас өөрөөр хэлбэл түүнийг бүрэлдүүлэн байж байгаа анхдагч хувийн болон жижиг аж ахуйнуудаас шууд хамаардаг, тэдний аж байдлаас нийгмийн эрүүл мэнд шууд хамаардаг билээ. Өнөөгийн монголын макро эдийн засаг зөрчилтэй, тогтвортой, төлөвлөж зөгнөхөд зохицуулж, залахад төвөгтэй болсон гэж хэлж болно. Жижиг дунд бизнес, төрийн оролцоотой аж ахуйнууд олноороо дампуурч байгаа нь нэг ёсондоо макро эдийн засгийн хомсддын аж ахуй хэлбэртэй ийм байдап эдийн засгийг хүргэж байна. Зах зээл бүрэн төлөвшихийн гол шалгуур бол баялаг бараа үйлчилгээний хангалуун нийлүүлэлт байдаг, хомсддын эдийн засагт эрэлт нийлүүлэлтийн тун дорой, бараг нөлөөгүй болдог. Өнөөдрийн монголын эдийн засгийг авч үзвэл улсын төсвөөс гадуур, түүний хажуугаар явагдаж байгаа дахин хуваарилалтын мөнгө баялагын томоохон урсгал газар авсан байна. Томоохон компаниуд төрдөө татвараа бүрэн төлөхийн оронд татварынхныг хахуулиддаг, элдэв лиценз, патент, гэрчилгээ, зөвшөөрөл, хил гааль, зээл цөм төрийн таваар болж, маш их өндөр үнэтэй борлогдож байна. Үүн дээр төрийн түшмэдийн хувийн татвар бас нэмэгдэж, захиргааны хуулийг хэрэгжүүлэх нэртэй, торгууль, төлбөр, хураамжуудыг төрийн түшмэдийн халаасыг зузаатгасаар байна. Өнөөдрийн монголын макро эдийн засгийн бас нэг онцлог нь хөрөнгө оруулалтгүй эдийн засгийн хэлбэрт шилжсэнээр тайлбарлагдана. Төрийн оролцоотой арилжааны банкууд хөрөнгө оруулалтыг дэмжих нь бүү хэл, хээл хахуулийн зээл хадгаламжийг дээрэмдэх гэсэн ийм шинэ улс төрийн нэр томьёо операциудаар бас тодорхойлогдож, манай монголын эдийн засгийг дампуурлын ирмэгт хүргэх аюулыг нэмэгдүүлж байна. Мөн үнэт цаасны зах зээл бүрэн ажиллаж эхлээгүйгээс иргэдийн хуримтлалыг хөрөнгө оруулалтад ашиглах боломжгүй хэвээрээ байна. Иргэд жижиг дунд үйлдвэрүүд өөрийнхээ хуримтлалаар хөрөнгө оруулах бололцоо маш хомсдож, зээлийн хүүг зохицуулах талаар бодлого өгүүлэгдсээр байна. Нөгөө талаар, монголын макро эдийн засгийн төрх байдал нь иргэдийн гэр аж ахуйн туйлшралын байдалд орсноор бас тайлбарлагдана. Өрх гэрийн өчүүхэн хэсэг нь харьцангуй туйлын баян, дийлэнхи олон нь ядуурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw