240 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Чуулганы хаалт дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын хэлсэн үг 1996.07.16 Монгол Улсын Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын Хүндэт дарга, эрхэм гишүүд ээ! Ноёд хатагтай нар аа! Тус Их Хурал 4 жил ажиллан бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, халаагаа дараагийн Их Хуралдаа шилжүүлэх гэж байна. Энэ дөрвөн жилд хийсэн бүтээснээ эргэн харж, ажлаа дүгнэх нь зүйн хэрэг. Тус Их Хурлаас сонгогдсон Засгийн газар маань ч ажлаа дүгнэж байна. Улсын Их Хурал ч, Засгийн газар ч энэ 4 жилийн хугацаанд гараа хумьж суугаагүй, их ажлыг хийж бүтээх, нийгмийнхээ шинэ тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гэж бид үзэж байна. Дээрх хоёр илтгэлд энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн, Улсын Их Хурлаас явуулсан бодлого, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар нилээд дэлгэрэнгүй ярьсан учраас энд санал нэгтэй байгаа зүйлүүдийг давтаж ярих шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ энэ дөрвөн жилд Монгол улс зах зээлийн ардчилал руу эргэж буцалтгүй орсон байна гэж бид үзээд сүүлчийн сонгууль маань энэ дүгнэлтийг бүрэн нотоллоо гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр авч хийж болох байсан, хийх шаардлагатай ч байсан олон ажил, арга хэмжээ, алхмуудыг хийж хэрэгжүүлэлгүй, заримыг нь хэрэгжүүлсэн ч оройтуулж, цаг алдаж, шилжилтийг удаашруулж, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л хүрээнд олон төрлийн сөрөг үзэгдлүүд ихээр хуримтлагдахад бас хүргэсэн билээ. 1992 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцэн тус Их Хурлаар батлах үеэс эхлэн Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ намын цөөнхийн төлөөлөгчид бид өөрсдийнхөө байр суурийг байнга илэрхийлж, санал шүүмжлэл гаргасаар өнөөдрийг хүрсэн билээ. Улс орон нийгмийн хөгжлийн ирээдүй, хувь заяатай холбогдох, улс төр, эдийн засгийн олонхи асуудлыг бидний цөөнхийн байр суурь өөр байсныг эрхэм гишүүд та нар манай нийт сонгогчид мэдэх биз ээ. Удахгүй нээгдэх гэж байгаа шинэ Их Хурал чуулган дээр манай эвслийн хөтөлбөр, улс орны байдалд өгөх дүгнэлтийг толилуулах гэж байгаа учраас бид дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байна. Харин цөөнхийн зүгээс товчхон хэдэн зүйлийг хэлэх ёстой байх аа. Зах зээлийн үеийн макро эдийн засгийн гол шинж нь улс орны нийт эдийн засгийн цогцолборт иргэдийн хувийн аж ахуй, бизнес зонхилох байр суурьтай байдаг. Зах зээл хөгжсөн орнуудад ч дээрх аж ахуйнууд макро эдийн засагт 70-80 хувийг эзэлдэг билээ. Манай улс орны эдийн засагт төрийн эдийн засаг, төрийн оролцоотой компаниудын эзлэх байр суурь 80 гаруй хувьд хүрч байна. Тэгэхдээ төр өөрийнуөө шууд харъяаны аж ахуйнуудыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw