Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I 239 өөрийн өвөрмөц онцлогийг харгалзан дотоод, гадаад хүчин зүйлийг ухаалгаар зохицуулан ашиглах замаар эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжлийн урт хугацааны төрийн цэгцтэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байсан юм. Засгийн газар улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний чөлөөт хөгжил, нийгмийн дэвшлийг хангах талаар ойрын ирээдүйд төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон стратегийн баримт бичиг, Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсныг Улсын Их Хурлаар саяхан хэлэлцэж, төрийн бодлогын үндэс болгон баталлаа. Монгол Улсын хөгжилд эерэгээр нөлөөлөх давуу тал, хүчин зүйлсийг зөв ашиглах, дотоод нөөц боломжоо шавхан дайчилснаар шилжилтийн үеийг харьцангуй богино хугацаанд гэтлэн давж, дэлхийд хосгүй нүүдлийн соёл иргэншилтэй орчин цагийн шинжлэх ухаан; технологийн тэргүүний ололттой холбон төлөвшүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийнхээ амьдралын түвшинг тууштай дээшлүүлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тооцож тодорхойлсноороо энэ үзэл баримтлал түүхэн ач холбогдолтой юм. Улс орны хөгжлийн түүхэн замнал болон өнөөгийн бодит байдал, гадаад дотоод хүчин зүйл, хөгжлийн давуу болон сул талыг цэгнэн үзсэний үндсэн дээр ойрын 15-20 жилийн хөгжлийн гол стратеги нийгмийн баримжаатай байгаль орчиндоо зохицсон, оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан экспортын чиглэл бүхий харьцангуй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улс төрийн боловсронгуй тогтоцтой, соёл, оюуны өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орон болох явдал мөн гэж үзэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх бодит ажил эхэлсэн, түүнийг амжилттай үргэлжүүлэн эцсийн үр дүнд хүргэх, үндэс суурь тавигдаж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд, бий болсон нааштай хандлагуудыг батжуулж, ажлын эрч хүчээ сулруулалгүй, зохион байгуулалт, дэг журамтайгаа шамдан хөдөлмөрлөж, урагшлан давших хариуцлагатай зорилт бидний өмнө тулгарч байна. Энэ ялдамд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан хүчин зүтгэж буй төр засгийн болон төсөвт байгууллагын ажилтнууд, аж ахуйн нэгжид ажиллагсад, манай засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж, түүнийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархлаа илэрхийлье. Төрийн маань нуруу төвшин, Түмэн олон маань амгалан байж, Монгол орон минь хөгжин цэцэглэж, хүн ардын маань амьдрал дээшлэн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа!39

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw