238 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Өмч хувьчлал эхэлснээс хойших хугацаанд хувьчлахаар тооцсон үндсэн хөрөнгийн 90 гаруй хувьчлагдсаны дотор үйлчилгээний салбар бүрэн, мал сүргийн 98 хувь нь хувийн өмчид шилжээд байна. Өмч хувьчлалын үр дүнд эдийн засагт бүтцийн өөрчлөлт гарч, хувийн секторын эзлэх байр суурь бэхжиж, дотоодын нийт бүтэгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг боллоо. Эдийн засгийн сэргэлтийг бататгах, ойрын ирээдүйн хөгжлийн угтвар нөхцлийг хамгаалахын тулд төвлөрсөн төсвийн болон гадаад орон, олон улсын байгууллагуудаас үзүүлж байгаа зээл тусламжийн хөрөнгийг үйлдвэрлэлийн дэд бүтэц, тухайлбал, түлш эрчим хүч, зам тээвэр холбооны салбарыг хөгжүүлэх гол томоохон төсөл арга хэмжээнд зориулан тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна. Улаанбаатарын 3,4 дүгээр станц, Дарханы цахилгаан станцын шинэчлэлийн ажил эхэлж, зарим аймгийг эрчим хүчний нэгдсэн эх үүсвэртэй болгох хүрээнд баруун бүсийн эрчим хүчний систем байгуулагдаж, Улаангом улсын хилийн 220 квт, Улаангом Өмнөговь сумын 110 квт цахилгаан дамжуулах шугам дэд станцуудын барилга угсралтын ажил дуусч, Увс аймгийн төв, Өмнөговь, Тариалан, Хархираа сумдыг ОХУ- ын эрчим хүчний системтэй холболоо. Чойр, Мандалговийн 220 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг дуусгаж, саяхан ашиглалтанд өглөө. Баянмөнх, Өндөрхааны 110 квт, цахилгаан дамжуулах шугамын барилгын ажил дуусч байгаа бөгөөд, Чойбалсан, Баруун-Урт, Арвайхээр, Баянхонгорын шугамын зураг төслийг боловсруулж дуусган, барилгын ажлыг эхлүүлж байна. 1992, 1995 онд эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт 30 орчим төв суурин газрыг холбож, 8 аймгийн дизель станцад өргөтгөл хийж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахад зориулан төсвөөс 450 сая төгрөгийн эд хөрөнгө гаргаж, Завхан аймгийн Богдын голын усан цахилгаан станцын барилгын ажлыг дуусгаж байна. Нүүрсний уурхайнуудын техникийн шинэчлэлтийг эхэлж, хүчин чаддыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжиж эхэллээ. Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих цогцолборыг ашиглалтад оруулж, Төмөр замын техник нэвтрүүлэх чаддыг нэмэгдүүлэх, вагоны факсыг шинэчлэх өргөтгөх ажлыг Япон улсын тусламжаар хэрэгжүүлж байна. Буянт-Ухаагийн нисэх онгоцны бууддыг өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж байна. Боинг- 727 онгоц гурвыг авч ашигласнаар олон улсын нислэгийн тоо нэмэгдэж байна. Франц улсын тусламжтайгаар Улаанбаатарт 40 мянган хэрэглэгчийн тоон технологийн холболтын байгууламжийг 1993-94 онд ашиглалтанд оруулсны зэрэгцээ Японы тусламжтайгаар олон улсын хиймэл дагуулын Интенсаци сүлжээний газрын станцыг холбогдох байгууламжуудын хамт иж бүрнээр 1993 онд ашиглалтанд оруулснаар манай улс гадаадын 130 оронтой шууд харилцах болоод байна. Мөн энэ хугацаанд зарим тодорхой төслүүд хэрэгжсэний дотор Улаанбаатар хотын нийтийн хүн тээврийн асуудлыг шийдсэн. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаас чиг баримжаа авч,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw