МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 237 эрс буурлаа. Соёл, шинжлэх ухааны салбарыг зах зээлийн харилцааны нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэх, төрийн бодлого тодорхой болж, эрх зүйн үндэс нь тавигдлаа. Энгийн мэт сонсогдовч цаанаа гүн агуулгатай, зарчмын эдгээр өөрчлөлтүүд нь аяндаа бий болоогүй, асар их хүчин чармайлтаар бүтсэн гэдгийг тэмдэглэж байна. Засгийн газар иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хөдөлмөрчдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг өөрийн бололцоогоо дайчлан үе шаттайгаар хэрэгжүүлж байлаа. Гэвч эдгээр арга хэмжээ нь ард түмний хүсэн хүлээж байсан шаардлагын хэмжээнд хүрэхгүй нь ойлгомжтой юм аа. Ядуурал, ажилгүйдлийн өсөлт саарч байгаа ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсаар байна. Засгийн газар ядуурал, ажилгүйдлийг бууруулах талаар 1995, 2005 оны хугацаанд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гарган, өөрийн нөөц бололцоог дайчлан гадаад орон, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч хэрэгжүүлж эхлээд байна. Нийгмийн хурц асуудлуудыг бүрэн шийдвэрлэхэд ихээхэн хөрөнгө хүч шаардагдах нь тодорхой юм. Манай эдийн засгийн макро түвшинд нааштай хандлага бий болж байгаа хэдий ч энэ нь ард түмний амьдрал, нийгмийн салбаруудад хуримтлагдсан хүндрэл бэрхшээлүүдийг бүрэн арилгах хэмжээнд хүрч амжаагүй юм. Бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэчих ид шид байдаггүй ч тун хүндхэн нөхцөлд үйл ажиллагаагаа эхэлсэн манай Засгийн газар багагүй зүйлийг амжуулж, цаашдын дэвшил хөгжлийн үндэс суурийг тавьж чадсан нь түүх болон үлдэнэ гэж бодож байна. Энэ бол зөвхөн бодит эдийн засгийн хүрээний асуудал төдий биш юм аа. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Төрийн байгууллагын шинэ тогтолцоог бүрдүүлж, зүгшрүүлж байна. Үүний дотор төрийн захиргааны, төрийн тусгай албаны, төрийн иргэний албаны байгууллагуудын тухай хууль гаргаж, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хуульчилж өгсөн юм. Үүний дотор зэвсэгт хүчний талаар ганц хоёр зүйл хэлье. Өөрийгөө хамгаалах хүчтэй, цомхон чадварлаг зэвсэгт хүчинтэй байх бодлогыг үндэс болгож, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сүүлийн хэдэн жил дараалан хэд дахин хорогдуулсан юм аа. Одоо төрийн захиргааны болон төрийн иргэний, төрийн тусгай албаны, үүний дотор зэвсэгт хүчний байгууллагуудад ажиллагсдын ажлын төвшинг дээшлүүлж, чадваржуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх явдал тулгамдсан зорилт болж байна. Зургадугаарт нь, Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, стратеги тодорхой болж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн суурь тавигдлаа. Өмч хувьчлалыг эрчимжүүлэх, өмнө гарсан зарим алдаа гажууддыг засч, эрхийн бичгээр хийх хувьчлалыг дуусгах, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээн ажиллууллаа. Хөрөнгийн биржээр 400 гаруй компаний хувьцааг арилжаалж байна. Манай Засгийн газрын үед 640-өөд аж ахуйн нэгжийн 8,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувьчлаад байгаа нь өмнөх засгийн газрынхаас хувьчлагдсан аж ахуйн нэгжийн тоо 2,3 дахин, үндсэн хөрөнгийн хэмжээ 2,5 дахин их байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw