Монгол улсын парламент - боть 1

236 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Засгийн газар арилжааны ийм нөхцлөөр зээл аваагүй юм. Улсын валютын цэвэр нөөцийг сэргээн бүрдүүллээ. Уг нөөц энэ оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 57 сая ам.доллар байна. Улсын нөөцөд 8 тонн алттай болсон бөгөөд цаашид жил бүр 5-аас доошгүй тонныг олборлох нөхцөл бүрдээд байна. Засгийн газар улс орноо ирээдүйд өрийн дарамтад оруулахгүй байх зарчмыг хатуу баримтлан өөрийгөө нөхөх, эргэх төлөх чадвартай төслүүдэд 20-оос доошгүй жилийн хугацаатай хамгийн бага хүүтэй зээл авч ашиглах бодлого явуулж ирлээ. 1992 оны эхнээс өнөөг хүртэлх хугацаанд Засгийн газрын шугамаар техникийн туслалцааг оролцуулахгүйгээр тооцоход 277,6 сая долларын буцалтгүй тусламж авч, 306,9 сая долларын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч ашигласан. Энэ хугацаанд зээлийн бодлогыг өөрчилж, зөв гольдрилд орууллаа. 1991, 1992 онд ашигласан зээл тусламжийн 70 гаруй хувь нь өдөр тутам яаралтай хэрэглээнд зарцуулагдаж байсан бол одоо зээл тусламжийн 80 гаруй хувийг эдийн засгийн цаашдын өсөлтийн үндэс суурийг тавих төсөл арга хэмжээнд зориулж байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих, эдийн засгаа хямрал уналтаас гаргах, сэргээх талаар тавьж байгаа манай улсын хүч чармайлтыг олон улсын хамтын нийгэмлэг талархан дэмжиж, 1993 оноос тусламж дэмжлэгээ ихээхэн нэмэгдүүлсэн юм. Монголыг дэмжигч, хандивлагч орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах, эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөл бүрдсэн бөгөөд бодлого чиглэл тодорхой боллоо. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрөө тохиролцож, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, Австри, Турк, Украин зэрэг 7 улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, АНУ, ХБНГУ, Франц, Итали зэрэг 20-иод оронтой хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах зэрэг хэлэлцээр, арав гаруй оронтой давхар татвар ногдуулахаас зайлсхийх тухай хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна. Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, гадаад таатай нөхцөл ингэж бүрдсэн юм. Тавдугаарт, улс орны эдийн засагт бий болсон нааштай өөрчлөлтүүд нь ард түмний аж амьдрал, нийгмийн хөгжилд ахиц, дэвшил гарах эхлэлийг тавьж байна. Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үед тохиолдсон эдийн засаг, нийгмийн хямралаас шалтгаалан хүн амын өсөлт саарч, төрөлт буурч байсан хандлага 1993 оноос өөрчлөгдөж байна, 1994 оноос эхлэн нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт, хүн амын өсөлт төрөлт нэмэгдлээ. Боловсролын салбарыг хөгжүүлэх, цэгцтэй бодлого болвсруулан эхний ээлжийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Сургууль завсардалт нэмэгдэж ирээдүй үе маань харанхуй бүдүүлэг байх аюул нүүрлэж байсан аюул өөрчлөгдөж, сургууль завсардалт 1994-1995 онд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw