235 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Тэр үед санхүү, мөнгөний тогтолцоо гүнзгий хямралд орж, мөнгөний ханшны уналт улам түргэсэж байсан юм. (Бичлэг дуусав) ...дотоодын нийт бүтээгдэхүүний 15,1 хувьтай тэнцэж байлаа. Эргэж төлөгдөх баталгаагүйгээр ихээхэн хэмжээний зээл тараасан, арбитражийн гүйлгээнд 100 гаруй сая долларын алдагдал хүлээсэн нь эдийн засгийг туйлдуулан хямралыг улам даамжруулж байлаа. Засгийн газар эдийн засгийн бодлогыг үндсээр нь өөрчилж, төрийн зохицуулалттай зах- зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх зарчмыг тууштай баримталж, дотоод уялдаа, зохицуулалтыг сайжруулж, ирээдүйд чиглэсэн бодлого чиглэлээ тодорхой болгож, хэрэгжүүлэх эрэмбэ дараалал, хөрөнгө хүчийг нарийвчлан тооцож ажилласан. Үүний дүнд нэгдсэн төсвийн алдагдал жил дараалан буурч, 1995 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,9 хувьтай тэнцдээ. Улсын төсвийн урсгал тэнцэл 1993 оноос анх удаа алдагдалгүй болж, 1994, 1995 онд ашиг нь нэмэгдэж, дотоод хуримтлал өсч, хөрөнгө оруулалт идэвхжиж байна. Энэ оны 7-р сарын 1-ний байдлаар улсын төвлөрсөн төсвийн дансны шилжих үлдэгдэл 9,2 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын санхүүгийн үлдэгдэл 3,1 тэрбум байгаа нь эдийн засгийн амьдрал хэвийн үргэлжлэх нэг чухал нөхцөл болж байна. Төгрөгийн чөлөөт валюттай харьцах нь чөлөөтэй хөрвөх тогтолцоонд шилжсэнээс хойш, харьцангуй тогтвортой байна. Үйлдвэрлэл үйлчилгээг урамшуулах шаардлагад нийцүүлэн татварын уян хатан бодлого хэрэгжүүлж ирлээ. Орлогын олон татварт хамрагдаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын 82,2 хувь нь ихээхэн хөнгөлөлттэй нөхцлөөр татвар төлж байна. Ийм төрлийн татвар төлж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагуудын дундаж хэмжээ 25 хувь байгаа нь манай улсад татварын дарамт харьцангуй бага байгааг харуулж байна. Дөрөвдүгээрт, эдийн засгийн дотоод чадавхи сайжирч, гадаад дэмжлэг туслалцаа нэмэгдэж байна. Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байх үед гадаад өр төлбөр, хүү торгууль, өдөр хоногоор өсөн нэмэгдэж, төлбөрийн баланс ноцтой хүндэрч байсан бөгөөд улсын валютын болон алт, стратегийн ач холбогдолтой бараа материалын нөөц шавхагдсан байлаа. Эдийн засгийн нээлттэй бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, гадаад худалдааг либеральчлах, төлбөрийн тэнцлийг сайжруулах дэс дараатай арга хэмжээ авсны үр дүнд байдал ихээхэн өөрчлөгдлөө. Гадаад худалдааны эдийн засаг 1993 оноос анх удаа ашигтай болж, импортоос давсан экспортын хэмжээ сүүлийн хоёр жил дараалан 100 гаруй сая доллар боллоо. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт тэнцэл 20,1 сая долларын, гадаадын зээл тусламжийн барааг хассан дүнгээр цэвэр зөрүү нь 72,2 сая долларын ашигтай байна. Хугацаа хэтэрсэн 115 сая долларын өрийн асуудлыг шийдвэрлэснээр гадаад өрийн дарамт арилж, хугацаа хэтэрсэн өргүй боллоо. Гадаад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг графикийн дагуу барагдуулж байна. Засгийн газрын нэр дээр 1990, 1991 онд авсан 135,7 сая долларын богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны зээлийг 1993 оноос төлж эхэлсэн бөгөөд манай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw