Монгол улсын парламент - боть 1

234 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 нэг хүнд ногдох хэмжээгээр 10-аад жилийн өмнөх түвшинд хүртлээ ухраад байсан юм. Эдийн засгийн уналт, хямралыг гэтлэх, макро эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлсний дүнд 1994 онд өөрчлөлт, шинэчлэлт эхэлснээс хойш, эдийн засагт анх удаа 2,3 хувийн өсөлт гарсан юм. 1995 онд энэ хандлага бэхжиж, өсөлтийн хурдац 6,3 хувьд хүрсэн бөгөөд 1996 онд 5-аас доошгүй хувиар өсөх нөхцөл бүрдсэн. Нэг хүнд ногдох нийгмийн үйлвэрлэлийн хэмжээгээр Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлсэн 1992 оны түвшинг сэргээсэн төдийгүй 1991 оны хэмжээнд ойртож очоод байна. Засгийн газар нийгмийн үйлдвэрлэлийг бүрэн эрхийнхээ хугацаанд гарааны үетэйгээ харьцуулахад 16 хувиар өсгөхөөр үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо давуулан биелүүллээ. Мал сүргийн тоо 28,6 саяд хүрсэн бөгөөд одоо 9 сая төл бойжиж байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл сэргэх замдаа орлоо. Нийгмийн эрэлт хэрэгцээ ихтэй, үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл аажмаар нэмэгдэж байна. Монгол ган үйлдвэрлэхээр зорьж байсан хүсэл мөрөөдөл 1994 онд биелэгдэж, сайн чанарын ган, ган хийц үйлдвэрлэн өөрийн орны хэрэгцээг хангаад экспортод гаргадаг боллоо. Катодын цэвэр зэс, жоншны баяжмал, нэг удаагийн зүү тариур, био бордоо, тэсрэх материал, тээрмийн зэрэг шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эзэмшиж эхэллээ. Энэ оны сүүлчийн хагасаас эхлэн элсэн чихэр, ургамлын тос үйлдвэрлэдэг болно. Хоёрдугаарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг урамшуулах, чөлөөт өрсөлдөөн өрнөх нөхцлийг бүрдүүлэх, үнэ тариф, ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх, гадаад худалдааг либеральчлах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлсний дүнд манай эдийн засаг жолоодлогогүй инфляцид гулсан орох аюулаас сэргийлэгдсэн юм. Инфляцийн түвшин 1992 онд 325,5 хувьд хүрч байсан бол 1994 онд 66, 1995 онд 53 хувь болсон бөгөөд энэ оны эхний 6 сард 15,5 хувь болоод байна. Мөн энэ 6 дугаар сард үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт орсонгүй. Инфляцийн түвшин тууштай буурч байгаа нь эдийн засгийг эрүүлжүүлэх, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь юуны өмнө бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэнтэй уялдаж гаргах, сөрөг үр дагаврыг багасгах, нийгмийн салбарт ногдох ачааллыг зөөлрүүлэх чиглэлээр хэрэгжиж байсан юм. 1993 оноос төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, тэтгэврийн өсөлт, инфляцийн өсөлтийг гүйцэд түрүүлсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэглээний барааны үнэ, тариф дунджаар 14 дахин өссөн бол дундаж цалин 15,3 дахин, тэтгэвэр, тэтгэмж 15,4 дахин тус тус нэмэгдсэн юм. Гуравдугаарт нь, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн эдийн засгийг тогтворжуулах бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр манай эдийн засаг сууриараа эрүүлжиж байна. Засгийн газрын гарааны нөхцөл тун хүнд байсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw