Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 233 аюулгүй байдал, үндэсний эрх ашгийн бодлого боловсруулах, улс төрийн шийдвэр гаргах ямар ёсон төлөвшиж байна вэ? Эдгээр асуудлын хариу эцэстээ улсын ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх, Үндсэн хуулийн зарчмын холбогдолтой агуулгын зорилтоо хэрхэн хэрэгжиж байгаагаар хариулах, нотлох баримт болно. Энэ талаар бид хоцорч байгаа алхам, алдаж байгаа цаг хугацаагаа ихээхэн бодох хэрэгтэй юм. Манай ард түмэн ирэх 6 сард болох Улсын Их Хурлын сонгуулиар мөн энэ талаар дүгнэлт хийнэ гэдэгт бид өнөөгөөс ухаан бодолтой хандах ёстой. Анхаарал тавьсанд баярлалаа!38 Чуулганы хаалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хэлсэн үг 1996.07.16 Монгол Улсын Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын Хүндэт дарга, эрхэм гишүүд ээ! Нийгмийн харилцааг үндсээр нь өөрчлөх шилжилтийн явцад тохиолдсон бэрхшээл, дотоод гадаад олон хүчин зүйлээс шалтгаалан эдийн засгийн хямрал ноцтой даамжирч, ард түмний амьжиргааны түвшин огцом буурч улс орны амьдрал нэн эгзэгтэй заагт тулж ирээд байсан 1992 оны дундуур манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Түүхэн хариуцлагатай энэ үед МАХН-ын дангаараа байгуулсан Засгийн газар ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлж, нийгмийн харилцааг ужиг гажуудлаас гаргаж, шинэ нөхцөлд улс орныхоо амьдрах чадвар, дархлалыг бий болгох, цаашдын жам ёсны үндсийг тавих үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлаар батлуулан ажиллаад 4 жил болж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх дуусаж байгаа энэ мөчид туулсан зам, хийсэн ажлаа бүхэлд нь эргэн харж, дүгнэлт өгөх, ард түмэндээ тайлагнах нь ардчилсан төрийн хэм хэмжээ гэж үзэж байна. Засгийн газар өөрийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж ирсэн билээ. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга нөхөр Н.Багабанди хэлсэн үгэндээ Улсын Их Хурал, Засгийн газрын өнгөрсөн 4жилийн үйл ажиллагааны үр дүнг эдийн засаг, нийгэм, оюуны хүрээний салбар, гадаад харилцааны хүрээг нэгтгэж ярилаа. Иймд миний хэлэх үгийн хүрээ хязгаарлагдмал, эдийн засаг, нийгмийн хүрээний зарим талыг хөчдөх болно. Нэгдүгээрт, Засгийн газрын 4 жилийн хичээл, зүтгэл ард түмний өргөн дэмжлэгийн үр дүнд эдийн засгийн уналт зогсож, сэргэлтийн эхлэл бий болж батжиж байна. Манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхлэх үед эдийн засаг, түр өгсөх хурдацтайгаар унаж, уналт цаашдаа ч үргэлжлэх нөхцөл бүрдсэн байлаа. Манай Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1990 онд 2,5 хувь 1991 онд 9,2 хувь, 1992 онд 9,5 хувиар тус тус өмнөх оноосоо буурч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw