232 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I дорвитой бодлогоор яагаад арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна вэ? Энэ тэтгэвэр тэтгэмжийн өндөр ялгарал байгааг сануулахад хангалттай. Тэтгэврийн ялгааг арилгахдаа доод хэмжээгий нь дээшлүүлж, амьжиргааны доод түвшинг баталгаажуулж хийх хэрэгтэй юм. Тэтгэврийн хэмжээг цаг тухайд нь өгөхгүй, төсвийн хөрөнгө мөнгө зориулалтаар бус зарцуулагдаж байгаа тухай бол баримт шаардахгүй гэж бодогдох юм. Гадаадаас ирсэн тусламж зээлийн үр ашиг ямар байна вэ? Зээлээ үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа бол хойч үе маань бидний үр хүүхэд өрийн дарамтад суух болно шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой нь үнэн. Энэ дөрвөн жилийн дотор өмнөх 70 жилд авсан зээлээс дутахааргүй ихийг аваад хэрэглэчихлээ. Одоо ирэх жилээс эхний түрүүчээс нь хэлэх ёстой. Энэ үнэнг ард түмэн мэдэж байгаа. Гадаадаас ирсэн зээл тусламж, төслийн арга хэмжээг ашиглахдаа ор нэр төдийхөн тендер зарласан болоод танил тал, ах дүү төрөл саднаараа завших явдал ч зуршил болж тогтвол тун аюултай урагшлах хөгжил дэвшилд чөдөр болно. Олон улсын зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлж, төрийн удирдлагын асуудлыг шинжлэх ухааны түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлэх хэрэгтэй юм. Үүнийг шинэ арга ухаанаар, шинэлэг сэтгэлгээгээр гүйцэтгэнэ. Хоцрогдсон хуучин арга барилаар хол явахгүйг энэ дөрвөн жил харуулж байна. Эрх мэдэл, албан тушаалтан давуугаа ашиглан өмч хувьчлалаар шударга бусаар завшигчид олны өмнө илт байгаа. Гэтэл одоо амжиж идэж завшаагүйгээ гүйцээх гэсэн юм шиг үнэт цаасны зах зээлийг цаг тухайд нь нээлгүй удаасаар эцэст нь Үнэт цаасны хороо байгуулагдахдаа удирдлагын бүрэлдэхүүнээ мэргэжүүлэн бэлтгэлгүй, мэргэжлийн сонголтоор шүүж судлаагүйн улмаас одоо энэ хорооноос мэргэжлийн бус шийдвэр ч гарч байна. Гэтэл өнөө болтол хүмүүс цэнхэр тасалбарынхаа учир утгыг бүрэн ойлгоогүй. Үүгээрээ юу ч олж аваагүй байсаар байна. Иргэд маань зах зээлийн нарийн механизмын учрыг ололгүй тээнэгэлзэж явах нь хэнд хэрэгтэй вэ? Зөвхөн баян, эрх мэдэлтэн нарт л шаардлагатай байж болох юм. Төрийн санхүүгийн удирдлага, татвар төсөв, мөнгөний бодлого манайд ямар байна вэ? Энэ тухай Улсын Их Хурал чуулганаараа нухацтай авч хэлэлцвэл яах вэ? Төсөл боловсруулах батлан хэрэгжүүлэх ямар зарчим, аль загварыг Монголын эдийн засагт тохирно гэж үзсэн бэ? Засгийн газрын тайлан, төсөв хэлэлцдэг ямар ардчилсан дэг журам баримтлагдаж байна вэ? Түүнийгээ манай дээр ямар аргаар хэрэгжүүлж байна вэ? Ардчилсан улс оронд аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ эксперт комисс байгуулбал бүрэлдэхүүнд нь аль болох олон өөр үзэл баримтлал бүхий хүмүүс оруулан олон төрлийн сонирхлын уулзвар, ил тод хэлэлцүүлэг явуулах эцсийн шийдвэрийг харилцан ойлголцох, консенсус баримтлах зэрэг зарчмаар хэрэгжүүлбэл аль болох үнэнд ойр, улс орны нийтлэг эрх ашигт зохицсон шийдвэр гарна гэж үздэг. Энэ нь олон ургалч ардчиллын шалгарсан чухал арга билээ. Тэгвэл манай улсын тусгаар тогтнол,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw