Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 231 хэрэгжүүлэх ёстой байсан ажлуудаас орхигдуулсан зорилт, улс төрийн шийдвэр гаргах дээд түвшний бас нэг томоохон эндэгдэл болжээ. Эдийн засагт нааштай алхам үзүүлж байгаа боловч эдийн засаг өөрөө бодитой зүйл учраас бодлогын алдаа байгааг хэн хүнгүй мэдэж байгаа юм. Урагшилсан ганц алхам, ухарсан хоёр алхам хийх ямар үр дагавартай нь ойлгомжтой учраас доголдол дутагдлаа бид зоригтой хүлээж сурах хэрэгтэй. Энэ бол ард түмэндээ тайлангаа тавьж, иргэнийхээ төлөө үйлчилдэг төрийн ардчилсан шинж юм. Тэгвэл маргаашийн Засгийн газар, Улсын Их Хурал маань бага алдаж болно. Энэ утгаар бас л шүүмжлэл хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал руу энэ түлхэж байгаа юм. Эдийн засгийн үйл ажиллагааны зохицуулалтын бодлогод том том алдсаар ирснийг бид ард түмнээс юуг нь нуух вэ? Ард түмэн нүдээрээ үзээгүй ч биеэрээ мэдэрч байгаа юм. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого шинжлэх ухааны үндэстэй тавьж хэрэгжүүлэлгүй, гадаадынханд дулдуйдаж, зээлийн сэтгэхүй шүтэж албан тушаалтан дундаас нь шударга бус өөртөө ашиг гаргах, эндээс үүдээд ард иргэдийн амьжиргааны түвшин хүссэн хэмжээнд сайжрахгүй байгааг бид харсаар үзсээр суух уу. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нэрийдлээр эдийн засгийн хэдхэн монополь бүтэцтэй байх нь хөгжлийн хувьд ихээхэн ухралт хийж байгаа юм. Аливаа монопольт ноёрхогч дан ганц улс төрийн үзэл баримтлал ч гэсэн ялгаагүй тухайн улсын хөгжилд ямар хор хөнөөлтэйг хүн төрөлхтний өнгөрсөн зууны сүүлч, энэ зууны эхээр туулсан хүн төрөлхтөнд, мөн бидэнд сургамжаа өгсөн биш үү дээ. Ер нь эдийн засгийн монополь, төрийн тоталитар дэглэм хоёр бие биенээ тэтгэн тогтдог учраас энэ үзэгдэл манайд юуны түрүүнд бодлогоор дэмжигдэж байгаа явддыг санамсаргүй хэрэг гэхэд эргэлзээтэй юм. Яагаад жижиг дунд үйлдвэрлэл, бизнес үйлчилгээ маань төрийн хууль тогтоол болон гүйцэтгэх дээд түвшиндээ бодитойгоор, бодлоготойгоор дэмжигдэхгүй, хэдхэн бүлэглэлийн үйлдэл хэрэг болоод байна. Томоохон эрх мэдэл бүхий дарга нарын хүүхэд, хол ойрын хамаатан садан, танил талынх нь бизнес амжилттай, бусдынх нь дампуураад байна. Тэд илүү ухаан, илүү хөдөлмөр зарцуулж байгаа бол энэ сайн хэрэг. Энэ харин ч зүй тогтолтой байх учиртай. Гэхдээ байдлыг бодитойгоор дүгнээд ард түмэндээ үнэн үгээ хэлбэл хожим манай улсын хөгжил дэвшилд сургамжтай болох юм. Бид шударга хөдөлмөрөөр баяжиж, чинээлэгжиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Гэхдээ бүгдээрээ шударга уу гэдэгт манай ард түмэн өөрсдийнхөө ухаанаар аль хэдийн хэмжчихээд байгаа бус уу. Илүү хөдөлмөр арга ухаанаар чинээлэг сайхан амьдрал бий болгох, ирээдүйн монголын үр хүүхэд аз жаргалтай амьдарч, хүчирхэг Монгол Улс оршин тогтнох таатай орчин бүрдэх сайхан хэрэг ээ. Тэглээ гээд ядуу буурай амьдралтай хүмүүсээ тэтгэвэр тэтгэмжийн буурал ахмадуудаа, тахир дутуу эмзэг хэсгээ нийгмийн хамгаалалтанд төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw