Монгол улсын парламент - боть 1

230 зарчмууд үндсэндээ алдагдлаа. Үндсэн хуулийн тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага хэмээх 4 дүгээр бүлгийн заалтуудын хэрэгжилтээр жишээ болгож ишлэл татья л даа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засгийн нийгмийн цогцолбор мөн гэсэн 58 дугаар зүйлийн дагуу улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах эрх мэдпийг орон нутагт орчин үеийн агуулгын тодорхой түвшин, хэмжээнд шилжүүлэх ёстой атал энэ заалт хэрэгжихгүй удааширсаар байна. Энэ нь бодит амьдрал дээр нутгийн удирдлагын түвшинд хичнээн будлиан үүсгэж байгааг манай орон нутгийнхан өөрсдөө мэдэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал тоглоомын байдалтай, ёс төдий үйл ажиллагаатай байгааг хэн ч үгүйсгэхгүй байх аа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал эрх мэдэлтэй, олон үзэл баримтлалын төлөөлөлтэй байж сая ардчилсан нийгмийн иргэдийн шударга хяналтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн эрх зүйн үндсийг баталгаажуулах учиртай. Энэ эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхдээ засаглал тэнцвэржүүлэн хуваарилах хяналтын дотоод механизмын хамт гүйцэтгэхгүй бол бид ардчиллын зарчмын заалтыг бодитой хэрэгжүүлэх бололцоогүй юм. Бүх түвшний төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвараар сонгох журам хэрэгжүүлэхгүй, намын үзэл баримтлалын хэмжүүрээр бүрдүүлнэ гэх юм бол төрийн гүйцэтгэх чадамж, залгамж чанарын чансаа суларч, эцсийн эцэст төр өөрөө хэврэгших аюултай юм. Тэгэхдээ энэ нь нийгмийн шударга хандлага нь, ил тод байдлын хэмжээнд хэрэгжих ёстой нь мэдээж. Түүнээс гадна нийтийн захиргааны бүх түвшний удирдлагын арга барилд агуулгын шинэчлэл хэрэгтэй байна. Одоогийн байдлаар төвлөрүүлэн захиргаадах лоозон, сүр бадруулах хуучин удирдлагын хоцрогдсон арга туршлагаас салж чадаагүйгээр үл барам хүнд суртлын сүүдэр талын ивээл, хээл хахуулийн урхи гогцоог бэхжүүлсэн хуулийн заалтууд олон бий боллоо. Хээл хахууль бол улс орныг бүхэлд нь хэврэгшүүлэн мөхөлд түлхдэг нийгмийн аюултай үзэгдлийн нэг. Энд шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг алдагдуулах, хуулийн цоорхой гэж хэлэгдэж яригдаад байгаа дутагдал байгааг бид мэдэрсээр байна. Мэдэрсээр байгааг та бидний хэн ч үгүй гэхгүй болов уу. Энэ бол Улсын Их Хурлын бодлогын томоохон алдаа гэж үзэх бүрэн үндэстэй бус уу. Шүүх эрх мэдэл бүх түвшиндээ аливаа улс төрийн хүчин, үзэл баримтлалаас ангид байх учиртай. Энэ чиглэлээр шинэчлэл хийсэн ямар хууль бид гаргасан билээ. Нийтийн захиргааны удирдлага, нийтийн санхүүгийн удирдлага, менежмент, зах зээлийн эдийн засгийн ухаан, сэтгэл зүй, эрх зүйн бүх салбар чиглэлээр орчин үеийн ардчилсан нийгмийн түвшний сургалтад төрийн захиргааны удирдлагын бүрэлдэхүүнийг өнөө болтол хамруулж чадаагүй байгаа явдал өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газраас давын өмнө авч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw