МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 229 Манай Их Хурлын дөрвөн жилийн хугацааны үр дүнг хэрэгжүүлж байгаа бодлого, энэ хугацаанд эндээс гарсан улс төрийн дээд түвшний шийдвэрийн алдаа оноог хожмоо удахгүй түүхэн цаг хугацаа шүүх биз ээ. Улс төрийн намууд ч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд аль болох бодит дүгнэлт хийхийг оролдоно. Бодит үнэнд ойртсон дүгнэлт сонсьё гэвэл эрх баригч өөрийгөө дүгнэдэггүй, харин ард түмний хүсэл бодол, түүний тодорхой төлөөлөл, сөрөг хүчин намуудын албан ёсны үгүүдийг авч хэлэлцдэг нь ардчилсан ёсны алтан зарчим, энэ нь өнөөдрийн ардчилсан хөгжлийн жишээ болж буй улс орны жишиг билээ. Мөн энэ бол манай хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага болж байгаа билээ. МСДН-ын даргын хувьд намайг төлөөлөн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаанд энэ тухай үг хэлэх боломж олгосон эрхэм дарга, эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байна. Манайд анх удаа ардчилсан сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын түүхэн хариуцлагатай гол үүрэг нь тоталитар дэглэмээс улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжих үеийн эрх зүйн реформ шинэчлэлийг 1996 он гэхэд төлөвлөгөөтэйгээр бүрэн хийж гүйцэтгэх ёстой байсан билээ. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулиар заасан агуулгын зорилт нь тодорхой хэлсэн. Улсын Их Хурал энэ үүргээ гүйцэтгэж хэрэгжүүлэхэд хэрэгжүүлж бүрэн чадахгүй нь бидэнд нэгэнт бодитой болж байх шиг байна. Би ингэж хэлэхдээ тоо, нэрээр нь бус, агуулга, чанараар нь ярьж байгаа юм. Ард түмэн ч бас энэ талаар биднийг дүгнэж хэлэх гэж байна. Энэ хугацаанд төр үндсэндээ эзэнгүй байдалтай ардчилсан нийгэмд ердийн үйлчилдэг хөндлөнгийн шударга хяналтын механизм төлөвшөөгүй, төр, засгийн эрх мэдэлтэн, ард түмний ил тодын толиноос далд нуугдмал хувийн ёс зүйн ашиг сонирхлоо урьтал болгосон, төр нь иргэнийхээ төлөө үйлчлэх ардчилсан зарчмыг гуйвсан идэвхтэй иргэний нийгэм төлөвших үйл явц ердөө л зогсонги байдалтай байлаа. Нэг үгээр 1990-1992 онд эрчимтэй эхэлсэн бүх салбарын эрх зүйн шинэчлэлийн саармагжилт зарим талаар ухрах хандлагатай байгааг бид сэтгэл эмзэглэхгүй байж болохгүй. Энэ тухай нотлох жишээ баримт харах шаардлагагүй гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд гарсан олон түмний өргөдөл гомдол, сонин хэвлэлийн нийтлэлд шинжилгээ хийгээд үзэхэд энэ нь бэлээхэн тодорхой байгаа бус уу. Улсын Их Хурлаас өнгөрсөн хугацаанд баталж гаргасан нилээд хуулиуд нь хоорондоо энгийн логикийн хувьд төдийгүй ардчилсан нийгмийн эрх зүйн хэмжээний хэм хэмжээний хувьд зөрчилтэй, ер нь нилээд ойлголтыг будлиантуулсан заалт, хэм хэмжээ байгаа нь олон ургальч ардчилсан зарчмуудыг ихээхэн гуйвуулж байгаа болжээ. Зарим заалтууд нь тоталитар төрийн үед хэрэгжиж байсан үзэл санааг ил далд аргаар хамгаалсан байдалтай, бүрхэг, энэ нь улс төрийн ардчилсан тогтолцооны мөн чанарыг гуйвуулахад хүргэж байгаа юм. Үндсэн хуулиар тунхагласан гол гол үзэл баримтлалыг баталгаажуулах ёстой нилээд хуулиуд салбарын шинжээрээ хэт задарч, ерөнхий ангиллын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw