Монгол улсын парламент - боть 1

228 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Түүнчлэн үйлдвэрлэлийг дэмжих, хаврын тариалалт, мал мах бэлтгэл, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай ажиллагаа, тэдгээрийн өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн ажлыг санхүүжүүлэхэд хөрөнгө хүчээ төвлөрүүлэх шаардлага ч тавигдаж байна. Улсын Их Хурлын сонгууль болж Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдах үйл явц тодорхой цаг хугацаа эзлэх нь дамжиггүй. Энэ хооронд Засгийн газар, ер нь төр засгийн аль ч байгууллагаас шалтгаалан орхигдож цалгардсан зүйлгүй байхаар бүх ажлаа зохион байгуулах нь зүйтэй байна. Эрхэм гишүүд ээ! Та бүхэн идэвхтэй, шургуу, бүтээлч ажиллаж, чуулган төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд тус тусын хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байна. Монгол Улсын Их Хурлын 1996 оны хаврын чуулган нээснийг мэдэгдэе. Эрхэм гишүүдээ манай чуулганы нээлттэй казах түмний маань уламжлалт баяр Наурыз давхцаж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал юм. Улсын Их Хурлын эрхэм гишүүн Болат, Володя, Султан нартаа болон манай орны нийт казах иргэдэд хаврын баярыг нь тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.37 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн хэлсэн үг 1996.03.22 Улсын Их Хурлын эрхэм дарга аа, эрхэм гишүүд ээ! Энэхүү чуулганы нээлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ишлэл авч эхэлье гэж бодлоо. Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэжээ. Монгол Улсын Их Хурал ард түмнээсээ шилжүүлэн авсан эрхийн хүчин төгөлдөр хугацааныхаа сүүлийн чуулганаа өнөөдөр нээж, ард түмнийхээ өмнө түүхэн хариуцлага, өндөр итгэл хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа өнөөдөр эхэлж байна. Монгол Улс төрийн ардчилсан тогтолцоог хүлээн зөвшөөрч, шинэ Үндсэн хуулиа баталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр шийдснээс хойш мөн ийм хутацаа өнгөрч байгаа нь түүний хувьд богино хугацаа боловч шийдмэг шуурхай үйл ажиллагаагаараа ардчилсан төрөө бэхжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж сайжруулахад бас хангалттай хугацаа билээ. Удахгүй бид бүрэн эрхийн хугацаа дуусах үедээ ард түмэндээ тодорхой утгаар тайлангаа тавина. Сонгуулиар бүрэн эрхээ дараагийн Улсын Их Хуралд шилжүүлэн өгөх билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw