МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 227 эхчүүдийн ажил, амьдралын нөхцлийг сайжруулах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох, тэдний авьяас билиг, эрдэм чадавхийг нээж хөгжүүлэх боломж бүрдүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, үр хүүхдээ эрүүл энх өсгөн бойжуулж хүмүүжүүлэхэд нь туслах үндэсний бодлогыг хэлэлцэн зөвшиж, чухал шийдвэр гаргасан билээ. Одоо гагцхүү шийдвэрээ хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй эхлэх нь зүйтэй байна. Чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх нь эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, санхүүгийн эх үүсвэр олж төсөвлөх зэрэг ерөнхий бодлогын шинжтэй шийдвэрийг бодит үйл ажил болгох хөшүүргүүд буй болгохыг шаардана. Үүнд төр, засгийн холбогдох байгууллагууд ч, эмэгтэйчүүдийн байгууллагууд ч дор бүрнээ анхаарал тавих хэрэгтэй байна. Өмч хувьчлалыг хуулийн хүрээнд тууштай үргэлжлүүлэх, түргэвчлэх, төрийн өмчийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийг улам боловсронгуй болгох нь зүйтэй юм. Үнэт цаасны хоёр дахь зах зээл нээгдэж, бэлэн мөнгөний арилжаа эхэлснээс хойш хагас жил гаруй хугацаа өнгөрлөө. Хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд бүрэлдэн бий болж, үнэт цаасны арилжаа идэвхжих төлөв мэдэгдэж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдүүлж, түүний хяналт зохицуулалтыг сайжруулах, төрийн өмчийг хувьчлах ажлыг үнэт цаасны зах зээлтэй уялдуулан, тулгамдсан асуудлыг даруй шийдвэрлэж байх нь уг ажлыг гардан эрхэлж байгаа болон удирдаж буй байгууллагын байнгын анхааралд байвал зохино. Тэрчлэн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийг найдвартай мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдүүлэх, шинээр буюу нэмж үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагыг бэхжүүлж, үйл ажиллагааг хуулийн дагуу бүрэн төлөвшүүлж зүгшрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Үнэт цаасны арилжааг хууль, журмын дагуу, шударга явуулахыг нэн чухалчлах ёстой. Аж ахуйн нэгж, иргэдэд үнэт цаасны арилжаа эхэлснээр үйлдвэрлэл, үйлчилгээ өргөтгөх, техник технологийн шинэчлэл хийх, өмчөө арвижуулах талаар бий болж байгаа нөөц боломжийг дүүрэн ашиглахад сургах нь чухал байна. Төрийн өмчийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгвөл өмч хувьчлалын ажлыг эрчимжүүлэх, боловсронгуй болгоход шийдвэрлэх ач холбогдолтойг бид дор бүрнээ анхаарцгаая. Оны эхний хоёр сарын дүнгээс үзэхэд мөнгөний нийлүүлэлтийн гол гол үзүүлэлтүүд төрийн мөнгөний бодлогын чиглэлд заасан хэмжээнд байна. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сард, үнэ арав шахам хувь өссөнөөс үзэхэд мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах, зах зээл дээрх зарим барааны, ялангуяа мах гурил зэрэг гол нэрийн барааны хуваарилалт, хангалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг тухай бүр авч байхад Засгийн газар, Монгол банк анхаарах хэрэгтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw