Монгол улсын парламент - боть 1

225 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сурталчилах, сонгогчдыг бэлтгэн боловсруулж сонгуульд хамруулан оролцуулах талаар Засаг дарга нар анхаарал тавих нь зүйтэй юм. Манай олон мянган иргэд сонгуулийг зохион байгуулахад сайн дурын үндсэн дээр оролцон тойрог, хэсгийн комисст идэвх зүтгэлтэй ажилладаг сайхан уламжлалтай билээ. Энэ удаа ч гэсэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах ажил иргэдийнхээ идэвх, хүчин зүтгэлд итгэмжлэн түшиглэх болно. Манай хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тусгагдсан байгаа. Өнгөрсөн жил орон даяар өрнөсөн соёлын жилийн хүрээнд олсон ололтыг бататгаж, соёлыг төрийн тодорхой бодлогын дагуу хөгжүүлэхэд тус чуулганаар хэлэлцэх хууль, бодлогын төслүүд зарчмын ач холбогдолтой юм. Үндэсний хөгжлийн үзэл баримтлал нь хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага, Монгол орны өвөрмөц бодит байдал, нөхцөл бололцоо, шинжлэх ухааны ололт дүгнэлтийг тал бүрээс нь бүртгэн харгалзсан, чамбай боловсруулсан баримт бичиг байх учиртай гэж Улсын Их Хурал үзэж байна. Үзэл баримтлалын талаар эрдэмтэд, судлаачид, иргэдээс ирж буй саналыг эмхлэн нэгтгэж төсөлд тусгаад, хэлэлцүүлэн батлуулахаар Эдийн засгийн байнгын хороо, ажлын хэсэг шахуу ажиллах болох нь ээ. Манайд татвар хураах, төсвийн эх үүсвэр бүрдүүлэх ажил нэлээд доголдож байгаа нь үнэн байдал юм. Нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцооны ажил боловсронгуй бус, байгууллага, ажилтны сахилга, хариуцлагын хомсдол, эрх зүйн зохицуулалтын хийдэл болон зарим шударга бус иргэдийн үйл ажиллагаа зэргээс шалтгаалан бага биш хэмжээний орлого татвараас гадна хоцорч байна. Үүнийг засах эрх зүйн үндэс бүрдүүлэх зайлшгүй шаардпага байна. Өмнө нь бид мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай болон Векселийн хуулийг батлан гаргасан бөгөөд энэ удаагийн чуулганаар татвар ногдуулалт хийгээд төлөлтөд тавих хяналт, татвар хураах журмын тухай хууль гаргахаар бэлтгэж байна. Эл хууль батлагдсанаар татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаа, түүнд баримтлах журам хуульчлагдаж өнөөгийн доголдлыг арилгахад тус дөхөм болно гэж бодож байна. Нөгөөтэйгүүр банкны хуульд ч зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь дээрх зорилгод нийцнэ биз ээ. Эрхэм гишүүд ээ! Та бид төгсгөлийн энэ чуулганы явцад тун цаг зав муутай, шамдуу ажиллах болох нь ээ. Хэдүй тийм боловч нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан бусад асуудлын хүрээнд зарим хууль болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр бодолцож байна. Чуулганы явцад Улсын Их Хурал зөвхөн хууль тогтоох төдийгүй бусад чиг үүргийнхээ дагуу тодорхой үйл ажиллагаа явуулах болно. Ялангуяа иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлаар Байнгын хороод судалгаа хийж гүйцэтгэх байгууллагын анхаарлыг тийш нь хандуулах хэрэгтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw