224 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Төрөө дээдэлж түүний өлмий бат оршихын ерөөлийг дэвшүүлж суудаг монгол хүнд төрийн нэр хүнд өндөр, ариун тунгалаг байх нь ардчилал, шударга ёсны зарчим төдийгүй төр улсын мандан бадрахын бэлгэдэл байдаг билээ. Тийм ч учраас сонгогчид маань Коррупцийн эсрэг тэмцэх тухай хуулийн талаар байнга сонирхож, санал бодлоо илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд хандан уг хуулийн талаар санал ирүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Саналуудыг эл хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсэг, Байнгын хороо анхааралтай судалж байна. Коррупцийн эсрэг тэмцэх тухай хууль нь нэг талаар аливаа авилгач шунахайг арилган төрийн хуулийг тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, нөгөөтэйгүүр, төрийн албан хаагчдын нэр төрийг хамгаалах нэг хэрэгсэл болно гэж үзэж байна. Коррупцийн эсрэг тэмцэх тухай хууль нь өмнө нэгэнт гарсан төрийн байгууллагын тухай хуулиуд, Төрийн албаны тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай хамтдаа төрийн ажилтнуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын нэг үндэс байх болно. Төрийн бүх шатны ажилтнууд эдгээр хуулийг нарийвчлан судалж сайтар мэддэг байхын зэрэгцээ өөрийн итгэл үнэмшил болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж занших нь чухал юм. Сайд, бүх шатны засаг дарга нар, төрийн бусад байгууллагын удирдлагаас ажилтнууддаа ийм дадал, заншил төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг зориуд зохион байгуулах хэрэгтэй. Энэ ажилд төрийн ажилтнуудын ёс зүйн байдапд хяналт тавих үүрэг бүхий төрийн хяналтын хийгээд аймаг, нийслэлийн хяналтын хороод хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт хийж, гэм буруутай эсэхийг шударгаар тогтоон, төрийн ажилтны ёс зүйг сахиулах талаар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх хэрэгтэй. Төрийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг хуулиар тодорхойлох шаардлагатай байгааг ялдамд тэмдэглэе. Мал хулгайлах, садарлах, хүн барьцаалах зэрэг жигшүүрт үзэгдэлтэй тэмцэх, иймэрхүү бусармаг хэрэг таригчдад хүлээлгэх хариуцлага, ялын бодлогыг чангатгах талаар Эрүүгийн хуулинд оруулахаар бэлтгэж буй нэмэлт өөрчлөлтийг олон нийт сайшаан дэмжиж байна. Энэ чуулганаар та бид Улсын Их Хурлын сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж сонгуулийг товлон зарлах болно. Төрийн сонгууль хуулийнхаа дагуу, шударга болох ёстой. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгууль маань Монгол Улсад ардчилал хөгжиж байгаагийн баталгаа, манай ард иргэдийн үндэсний эв нэгдэл, улс төрийн их соёлтойн илэрхийлэл болно гэж найдаж байна. Дашрамд тэмдэглэхэд сонгуульд бэлтгэх, зохион байгуулж явуулахад бүх шатны засаг дарга нар, хурлын байгууллагууд анхаарлаа үл султган, сонгуулийн комиссын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлбэл зохино. Сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтыг эртнээс сайтар хангахад Сонгуулийн ерөнхий хороо онцгойлон анхаарах хэрэгтэй. Сонгуульд оролцон төрийнхөө эрх барих дээд байгууллагыг бүрдүүлэхэд саналаа нэмэрлэх нь манай сонгогч бүрийн эрхэм хүндтэй үүрэг мөн. Эл үүргээ биелүүлэх талаар иргэд, ялангуяа шинэ сонгогч, залуучуудад
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw