222 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлуудыг оновчтой тогтоон холбогдох шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болж байна. Хаврын чуулган хаврын дунд сарын шинийн 3-нд эхэлнэ. Үргэлжлэх хугацаа бага байх болно. Үлдэж байгаа хугацаанд Улсын Их Хурлын гишүүд сахилга, зохион байгуулалт, хуулийн болон ёс зүйн хэм хэмжээг сахиж хариуцлагаа дээшлүүлэн эмх цэгцтэй ажиллах нь чухал юм. Хаврын чуулгантай давхцан сонгуулийн кампани эхэлнэ. Бүр одооноос гал хулгана жилийн хаврын уриас сонгуулийн уур амьсгал түрүүлж байгаа нь мэдрэгдэж буй хэдий ч УИХ хаврын чуулганаа хуулийн дагуу хийж төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгэх хариуцлагатай зорилт та бидний өмнө зогсож байна. Байнгын хороод гишүүдийн хүчийг аль болохоор жигд дайчлан хэлэлцэгдэх төслүүдийг чанартай бэлтгүүлэх хэрэгтэй. Засгийн Газар ч энэ асуудлыг анхааралдаа авна гэж найдаж байна. Сонгуулийн кампанит ажилд одоогийн Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнхи олонхи нь сэтгэл зориг шулуудан оролцвол, ард түмний итгэл найдварыг дахин хүлээнэ гэдэгт дөрвөн жил та нөхдийн өөдөөс харж суусны хувьд дөрвөн жил хамт ажилласны хувьд бат итгэж байна. Монгол Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь нэгдүгээрт цаг хугацааны хувьд эртэдсэн хэрэг. хоёрдугаарт даруу биш зангийн илрэл гэж үзэж байна. Харин бидний ажлыг түүх гэдэг цаг хугацаанд ард түмэн гэдэг багш дүнгээ тавих нь гарцаагүй. Хууль боловсруулах явцыг сайн мэддэггүй зарим хүмүүс Улсын Их Хурлын хэдхэн гишүүн боловсруулж, эрдэмтэн, мэргэжилтэн, жирийн хүмүүсийн саналыг авахгүй хууль гаргаж байна, гадаад улсын хуулийг хуулбарлаж, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзахгүй байна хэмээн шүүмжилдэг. Хэрэг дээрээ хууль гаргахын тулд олон үе шатыг дамждаг. Эхлээд тухайн салбарын сайн мэддэг эрдэмтэн, мэргэжилтэн, удирдах ажилтан хуулийн төслийг боловсруулдаг салбарын хүмүүсийн саналыг авдаг. Ихэнх хуулийг Засгийн газар хэлэлцдэг. Яам газруудын саналыг авдаг. Үүний дараа Улсын Их Хурлын байнгын хороон дээр хэлэлцдэг. Энэ хэлэлцэж байх үед ч хөдөлмөрчид саналаа ирүүлж байдаг. Энэ намрын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд 700 гаруй иргэд хүсэлтээ бичгээр ирүүлсний 40 хувь нь хуульд тусгах санал байлаа. Түүнээс гадна Улсын Их Хурлын гишүүдтэй 368 хүн биеэр уулзаж саналаа хэлсэн байна. Энэ тооноос авч үзвэл хууль гаргаж байгаа Улсын Их Хурал, гарсан хуулийг хэрэгжүүлэгч манай орны иргэдийн хооронд байнгын амин холбоотой байдаг гэдгийг хэлмээр байна. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлсэн нийт хүмүүст талархлаа илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье. Та бүгдэд ажил амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.36
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw