Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 221 баримтлал, соёлын бодлогын үндэс, боловсролын багц хууль зэрэг улс орны ирээдүйд хандсан тогтвортой хөгжлийн суурь бодлого болох учиртай асуудлуудыг хэлэлцсэн билээ. Энэ намрын чуулганаар хэлэлцсэн асуудлуудын шаардлага, ач холбогдлын талаар нэг бүрчлэн ярих шаардлагагүй гэж үзэж байна. Харин онцлон тэмдэглэж хэлэх нэг хууль байна. Энэ бол Нийгмийн халамжийн багц хууль юм. Манай орны нийт хүн амын тэн хагасыг хорь хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Түүнчлэн тэтгэвэр авдаг 250 шахам мянган хүн бий. Зөвхөн энэ хоёр тоог хэлэхэд л манай оронд хүн амын бүтцийн онцлогоос үүдэн нийгмийн халамж, хамгааллын хүчирхэг тогтолцоо байх шаардлагатай нь ойлгомжтой юм. Гэвч ийм тогтолцоог бүрдүүлэх нь зохих нөхцөл, уян хатан бодлогыг шаардах амаргүй ажил гэдэг нь амьдралаас харагдаж байна. Нэгэнт үйлдвэрлэж бүтээгээгүй зүйлийг хэрэглэж болохгүй учраас нийгмийн халамж, хамгаалал нь эдийн засагтаа тулгуурлаж байх нь зүйн хэрэг. Манай орны эдийн засгийн өнөөгийн нөхцөлд нийгмийн чиглэлээр гарч байгаа хууль бүр нь ядмаг эдийн засаг, татвар төлөгчдөд багагүй ачааг нэмэн үүрүүлж байгаа юм. Тийм учраас маргаашийн өсөлт хөгжлийн төлөө хөрөнгө оруулах болон өнөөгийн хэрэгцээ хоёрын хооронд байнга тэнцвэрт харьцааг барьж байх нь чухал байна. Үүнийг манай татвар төлөгчид ч, нийгмийн халамж, төрийн төсвөөс цалин тэтгэвэр авдаг хүмүүс ч ухааран ойлгоосой гэж хүсч байна. Байдал ийм бэрхшээлтэй байгаа хэдий ч төрөөс нийгмийн эмзэг хэсэгт шуурхай тусламж үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн халамжийн байнгын тогтолцоо бүрдүүлэхэд анхаарал тавьж байгаа юм. Нийгмийн халамжийн багц хуулийн зорилго ч ийм болно. УИХ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1996 оны үндсэн чиглэл, Монгол Улсын 1996 оны төвлөрсөн төсөв, төрөөс 1996 онд баримтлах мөнгөний бодлого зэрэг манай орны ажил амьдралыг энэ онд зохицуулах бодлогын гол баримт бичгүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр баримт бичигт тусгагдсан төрийн бодлогын зарчмын шугам бол УИХ, Засгийн Газраас өмнөх жилүүдэд баримталсан бодлогын үр дүнг бататган эдийн засгийн макро түвшингийн тогтворжилтыг сайжруулах, улмаар өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх явдал болно. Ийм бололцоо бий гэж үзэж байна. Гагцхүү төрийн бүх шатны байгууллага, ажилтнууд төрөөс нийгмийн амьдралыг зохицуулах хөшүүргүүдийг чадамгай ашиглаж сурах, хариуцлага, сахилгыг дээшлүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах нь онцгой чухал байна. УИХ намрын чуулганыхаа явцад хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх талаар нэлээд ажил хийснийг тэмдэглэж байна. УИХ-н гадаад харилцааг хөгжүүлэх талаар төлөвлөсөн арга хэмжээ бүрэн хэрэгжлээ. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг чуулган үлдэж байна. Тийм учраас бид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж энэ хугацаанд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw