220 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиудын төслийг дахин боловсруулах шаардлагатай байгаа тул энэ удаагийн чуулганаар хэлэлцэж чадсангүй. Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн хууль, тогтоомжоос гадна нэлээд олон хууль, тогтоомжийг хэлэлцлээ. Улсын Их Хурал, түүний байгуулсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жилийн хугацаа үлдэж байна. Өөрөөр хэлбэл, бид хугацааныхаа ихэнхийг ардаа орхилоо. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бүхэлд нь авч үзвэл 3 үе шаттай байсан гэж хэлж болохоор байна. Эхний үе шатны онцлог нь гэвэл манай орны үйлдвэрлэлийн хэмжээ өдрөөс өдөрт бууран, инфляци түргэн хурдацтай өсөж, өр авлага нэмэгдэж, ард түмэн бараа таваараар гачигдан картаар ойр зуурын хэрэгцээний зүйл олж авч байсан тэр үед Улсын Их Хурал, Засгийн газар ажилдаа орсон юм. Тэр хүнд үед Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа цаг үеийн гэж хэлж болохоор дээрх асуудалд гол анхаарлаа чиглүүлэхийн зэрэгцээ төр засгийн тогтолцоог шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэн ажилд нь оруулахад анхаарал тавин ажилласан билээ. Энэ зорилгоор 1992-1993 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиуд, Засгийн Газрын болон түүний бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиуд, Монгол Улсын батлан хамгаалахын тухай хууль, шүүхийн тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хуулийг батлан гаргаж мөрдүүлсэн юм. Хоёр дахь үе шатны онцлог нь: Улс орны эдийн засаг, нийгмийг ардчилал, зах зээлийн харилцааны нөхцөлд нийцүүлэн шинэчлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарлаа чиглүүлсэн үе юм. Чухамхүү энэ зорилгод манай үйл ажиллагааны сүүлчийн хоёр жил зориулагдсан гэж болно. Энд нийгмийн даатгалын багц хууль, үнэт цаасны тухай хууль, Хүнсний тухай хууль, нөхөрлөл, компаний тухай хууль, хоршооны тухай хууль зэрэг олон хуулийг нэрлэж болно. Энэ хугацаанд эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулах, үлдсэн хугацаанд түүний цаашдын хөгжлийн үндэс суурийг тавих зорилго тавьж ажиллав. Гурав дахь үе шатны онцлог нь: Нийгмийн шинэ харилцааны эрх зүйн үндэс буй болж үйлчлэхийн хэрээр амьдрал жам ёсны гольдрилдоо орж хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон төрийн бодлогыг боловсруулан мөрдөх бололцоо гарч ирж байна. Бид улс орны эдийн засаг, нийгмийг зүгээр л жам. ёсны гольдрилд нь оруулаад орхих биш ардчилал, зах зээлийн харилцааны давуу талыг хүн амын ядуурлыг арилгах, аж амьдралыг нь дээшлүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг алхам, алхмаар шийдвэрлэх, улмаар эх орны хөгжил цэцэглэлтийн тусын тулд ашиглах оновчтой арга замыг сонгон олж хэрэгжүүлэх ёстой. Улсын Их Хурал сүүлчийн хэдэн удаагийн чуулганы нэлээд хэсгийг урт болон дунд хугацааны бодлогыг боловсруулахад зориуллаа. Сүүлчийн хоёр чуулганаар хэлэлцсэн асуудлын дотор та бидний эхний хэлэлцүүлгийг нь хийсэн Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw