219 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Гэтэл сүүлийн үед хатуу дэглэмийг үгүйлсэн уур амьсгал яриа хөөрөө байн байн илт цухалзах болов. Улс орныхоо байдлыг зөв дүгнэж чаддаггүй, үүсч бий болсон хүнд байдлаас хэрхэн яаж гарах, ямар асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар тодорхой үзэл баримтлал байхгүй тохиолдолд бүхнийг нэг хүний гарт төвлөрүүлж, хатуу захиргаадалтын аргаар шийдэх хуулиас хүчтэй шийдвэрийг авторитор аргаар гаргадаг зам руу хольбирвол хичнээн их аюултай, ноцтой үр дагаварт хүргэдэгийг дэлхийн олон орны жишээ бэлхнээ харуулж байгаа билээ. Реформыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх замаар санхүү, мөнгөний тогтвортой байдлыг хангаж, инфляц, үнийн өсөлтийг зогсоох нь өнөөдрийн хамгийн чухал асуудал болж байна. Ингэснээр хүн бүр урт удаан хугацааны төлөвлөгөө зохиож, маргаашдаа итгэлтэй амьдралаа зохицуулах бололцоотой болгоно хөрөнгө оруулалт ч гэсэн. Энэ үндсэн дээр улс төрийн тогтвортой байдлыг үүсч бий болгох, улс төрд хариуцлагатай, үүргээ ухамсарласан ажлын чадвартай, үзэл баримтлалтай хүмүүс орж ирж хэрүүлч, популист, зальхай, завшигч нар зайлах ёстой. Үүний тулд улс төрийг ил тод болгож, намуудыг Засгийн газар, парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг, намууд нь ядахдаа даргатай болдог ийм зарчмыг бид өнөөдөр хэвшүүлж бий болгох ёстой болж байна. Бидний эцсийн зорилго, нийгмийн тогтвортой байдал, бидний зорьж байгаа нийгэм бол нээлттэй нийгэм, хүн бүр адил бололцоогоор хангагдсан байх ёстой, бизнес хийх бололцоо хүн бүрт нээлттэй байх ёстой. Нөгөөтэйгүүр аль ч улс оронд хүн амын 90 хувь нь амьдрал, мэргэжлээ солихыг хүсдэггүй хүмүүс байдаг. Хүн бүр худалдаачин, бизнесмен байх нь албагүй. Ямар ч ажил мэргэжилтэй байсан ч иргэн гуйланчлал, доромжлол, айх эмээх юмгүй дуртай ажлаараа нэр төртэй хангалуун амьдрах эрхээр хангагдсан байх учиртай. Энэ зорилтыг хангахын тулд юуны түрүүнд улс төрийн үзэл баримтлал, улс төрийн зорилго байх ёстой. Ийм нийгмийг хэн ч хүчээр байгуулж чаддаггүй юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа!35 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Гомбожавын хэлсэн үг 1996.01.22 Их Хурлын эрхэм гишүүдээ! Монгол Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганы ажиллагаа нийт 96 хоног үргэлжлэн өндөрлөж байна. Бид энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааныг 56 өдөр, Байнгын хорооны хуралдааныг 40 өдөр хийлээ. Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлуудыг үндсэнд нь хэлэлцлээ. Төлөвлөсөн асуудлуудаасаа эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай хуулийг хууль санаачлагч өргөн бариагүй, гүйцэтгэх ажлын тухай хууль, хэвлэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw