218 чанарууд үнэхээр цогцлон бүрдэж байна. Ийм бодлогын үр дүн юу вэ гэвэл сайхан хэдэн зочид буудалтай гол төлөв гадаадын жуулчдад зориулсан гудамжиндаа барууны гялалзсан машинтай, дээрээ хээл хахуультай хүн амынх нь 70, 80 хувь нь туйлын ядуу харанхуй бүдүүлэг, эдийн засгийн хувьд бусдаас хараат, өрөвдөлтэй орны дүр төрх бидний өмнө гэрэлтэж байгаа юм. Дахин хэлэхэд, бидний зорилго ийм байгаа. Бид реформыг заавал сэргээх учиртай. Гурил махны үнийг чөлөөлөхгүй гурван жил болсноос хүмүүсийг бухимдуулсан ужиг зөрчлөөс манай эдийн засаг салахаа болилоо. Гэрэл цахилгааны тасалдал, өр авлагын битүү тойрог, алдагдалтай үйлдвэрийн санхүүжилт зэрэг нь бүгд реформыг зогсоосноос үүдэж гарч ирсэн үзэгдэл, зөрчлүүд билээ. Өөрчлөлтийн бодлогыг сэргээе гэдэг нь бидний зөрүүд зангийн илрэл бишээ. Үүнээс өөр аргаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг өөд татах арга байхгүй. Анхнаасаа социализмаас татгалзаж ардчилал, зах зээлийн зорьсон реформыг анх тунхаглан зарласан тэр үеэс эхлээд дээшлүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө бид уриалж байгаа юм. Салбарын явцуу эрх ашигт хөтлөгдсөн лоббистуудын шахалтанд Засгийн газар буулт хийсээр байтал шилжилтийн үеийн бүхий л зовлон бэрхшээлийн хамаг хүндийг боловсрол,, эрүүлийг хамгаалах, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нуруун дээр тохож байна. Засгийн газрын зардал ийнхүү нэмэгдээд байвал зарлагаа нөхөхийн тулд татвараа нэмнэ. Энэ нь эцсийн эцэст жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мянга, мянган хувийн өмчтөнгүүдийг боймилно. Ингээд нам, засгийн үйл ажиллагааг хамарсан улс төр, нийгмийн бас нэгэн битүү тойрог үүсэх нь тэр. Доороосоо дэмжлэгтэй үзэл баримтлал, санаа зориг нэгтэй, хүчтэй Засгийн газар байхгүй учраас бусдын нөлөөнд автах нь их амархан. Янз бүрийн хөндлөнгийн, салбарын шахалтанд буулт хийсээр дунд давхраа, иргэд олныг хохироосон улмаар Засгийн газарт дүргүйцэх уур амьсгал газар авах нь өнөөдрийн ердийн үзэгдэл болжээ. Энэ битүү тойргийг тас цохих хэрэгтэй болж байна. Үнэнийг хэлэхэд бие биендээ найр тавьж, бие биеэ хаацайлсан маягаар ажиллаж ирсэн энэ Их Хурал маань өөртөө ч, Засгийн газрын үйл ажиллагаанд ч бодитой, үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй болжээ. Бусдын эрх ашгийг хөндсөн зарчмын олон асуудлыг шийдэх зориггүй, хүсэлгүй атлаа өөрсдийнхөө цалинг ухасхийн нэмдэг парламент бол олны итгэлийг даахгүйгээс гадна улс орны өмнө тулгараад байгаа зорилтуудыг зөв томъёолж тодорхойлж чадахгүй улмаар шийдэх бололцоо байхгүйг харуулж байгаа юм. Хээл хахууль, албан тушаалтны хязгааргүй эрх дархыг бий болгодог бодит үндэс тулгуурыг арилгах хэрэгтэй байна. Үүний тулд өмчийг захирдаг, төрийн монополийг халах ёстой. Төв үзлээр ийм асуудлыг шийдэж чадахгүй. Улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийг хангахын тулд дан ганц хүсэл сонирхол бас хангалтгүй юм. Үүний хажуугаар ил тод байдал, үнэнийг хэлдэг байх, эрүүл ухаан, онол, чөлөөт өрсөлдөөн хэрэгтэй байдаг. Үүнээс өөр зам байдаггүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw