МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 217 тушаалтан, эрх мэдэлтнүүд социализм бол дэндүү ашиггүй хувилбар. Тэдний зорилго нь юу вэ гэвэл нэг дор алхлаад эдийн засгийг арай бүр унагаачихаас наагуур ядуурсан ард түмнийг арай нэг тэсрэлтэнд хүргэлгүйгээр инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барих замаар өөртөө аль болох өндөр ашиг орлого олох, төрийн өмчийг өөртөө ашигтайгаар хувьчилж амжих ийм зорилго агуулагдаж байна. 1992 оны сонгуулиар МАХН дангаараа засаг төрийн бүх өндөрлөгийг эзэлснээр төв үзлийн хүрээнд идэж завших шинэ бодлого нь легитимт шинж чанарыг олж авсан юм. Ардчиллынхан засгаас гарч Их Хуралд ч цөөн суудалтай, хянах нөлөөлөх бололцоо байхгүйгээр бүхнийг амжуулж авах сайхан бололцоо нээгдсэн юм. Төв үзлээр толгойгоо цэнэглэсэн төрийн хар хүн өнөөдөр алс хэтийн хийсвэр хөндий зорилтонд өөрийгөө хэзээ ч чиглүүлж зориулахгүй билээ. Социализмын материал техникийн бааз байгуулах, хот тосгоны ялгаа арилгах, хөгжингүй социализм байгуулах зорилтууд бүгд хуучирсан. Өнөөгийн зорилго бол практик амьдрал дээр их ойлгомжтой, төрийн зохицуулалтыг хүчтэй болгох замаар эзэнгүй сан хөмрөгөөс аль болох түргэн завшиж баяжих, төрийн өмч, төрийн оролцоо, төрийн зохицуулалт хэмээх сайхан үгийн цаана төрийг саалийн үнээ болгон ашиглах санаа нуугдаж байгаа билээ. Гар цайлгах, хүндрүүлэх, өгөлцөж авалцах нь өнөөгийн манай нийгмийн ердийн хэв хэмжээ болжээ. Энэ үйл явцыг заримдаа хөрөнгийн анхны хуримтлал гэж нэрлэх юм. Анхны хуримтлал бол хэзээ ямагт хулгай дээрэм, заль мэхтэй холбоотой байсан, иймд бид ч бас ийм замаар туулахаас өөр замгүй гэж ярих тохиолдол олонтой сонсогдох болов оо. Ийм ярианд нэг талаасаа тодорхой логик утга байгаа хэдий ч гол асуудал нь өрнөдийн орнуудад анхны хуримтлал нь ардчилал, хариуцлага, нэр төр, ёс суртахуун зэрэг ардчиллын тулгуур харилцааны хөгжилтэй цуг хамт явагдаж байсан тул үндсэндээ улс орныхоо хөгжил, дэвшлийн зорилготой нийцэж байсан юм. Манайд харин байдал тийм биш байна. Овоо их мөнгө хуримтлуулбал гадаадын банкинд хадалгуулдаг учир нь илүү найдвартай, татвар нь бага, эсвэл юмны захад хүрээгүй атлаа жип машин, мерседес болгон баар, ресторанд өгч дуусгах нь ердийн үзэгдэл болжээ. Хүн бүр өөрийн мөнгө юунд зарах нь тухайн хүний асуудал боловч дорвитой юманд нутагтаа хөрөнгө оруулалт хийх нь аюултай, хохиролтой, ашиггүй учраас байдал ийм болж байна. Засгийн газар ч энэ үйл явдалд манлайлах үүрэг гүйцэтгэж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ингэхээр манай засаг төрийн шинэ бодлого нь юу вэ, одоогийн статус- квог хадгалж үлдээх, нэг дороо халхлаад байх инфляцаар арын хаалгын зээл, хээл хахуулиар улс төрийн дээдсүүдийг баяжих, хүнд суртлын хязгааргүй ноёрхолыг бий болгох явдал өөрийн бодлогын шинж тэмдэг юм болов уу гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Улс төрийн хувьд шинэ тактик нь илэрхий балмад, дампуу этгээдийг ашиглах үндсэрхэг үзлийг түшсэн популизмыг дэвэргэх явдал гэж үзэхээс өөр аргагүй байна. Аргагүй л Гадилын Бүгд Найрамдах Улсын олон шинж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw