Монгол улсын парламент - боть 1

216 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Сүүлийн үед хатуу гар хэрэгтэй, хатуу дэглэм хэрэгтэй гэдэг яриа байнга цухалзаж дуулдах болов. Бидний 1990, 1991 онд эхлүүлсэн реформ бол тэс өөр агуулга, зорилготой байсан юм. Улс орноо өөд нь татахын тулд өөрийн хүчийг дахин дайчилж төрийн зангидсан булчинг чангалах биш харин төрийн оролцоог багасгаж төрийн удирдан зохицуулах үүргийг хорогдуулах саналыг дэвшүүлсэн юм. Аж ахуй, эдийн засгийн амьдралаас төрийг холдуулснаар нийгэм эдийн засаг нь өөрөө өсөж өндийх шинэ орон зайтай болдог юм байна. Бүх ачааг өөрөө дээрээ дааж ядан үүрч ажлаа гүйцэтгүүлэхийн тулд нийгэм иргэдийнхээ бүхий л чадлыг шимж сорохоо больж харин оронд нь ачаа үүргээсээ хуваалцаж өөрийнхөө чадал нөлөөгөө нийгэмдээ шилжүүлж өгөх тухай бид ярьж дэвшүүлж байсан юм. Монголчууд бид home sapiens буюу ухамсартай хүн юм бол бусад аль ч оронд адил үйлчилдэг эдийн засгийн суурь зарчмууд манайд ч адилхан үйлчлэх ёстой. Үнийг чөлөөлөх юм бол лангуу дүүрэх ёстой. Өмчийг хувьчилж санхүүгийн сонирхолыг бэхжүүлбэл үйлдвэрлэгчид бараа солилцоогоор биш харин мөнгөө сонирхож эхэлдэг. Нийт хүн амын хөдөлмөрийн идэзх ч өрнөдөг. 1991 онд үнийн реформыг хийж өмчийг хувьчилж, гадаад харилцааг чөлөөлмөгц зах зээлийн үл үзэгдэх гар бүхнийг аяндаа зохицуулж эхэлсэн юм. Хүн бүхэн өнөөдөр ямар нэгэн бизнес эрхлэх сонирхолтой бол энэ бүгдийг араас нь залгуулаад санхүү, мөнгөний хатуу бодлоготой уялдуулан нийт эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой байсан юм. Үүний тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулж дайчлах шаардлагатай байсан. Харамсалтай нь 1992 оноос энэ бүх арга хэмжээнүүд зогссон. Реформын бодлого хий эргэж эхэлсэн. Хөнгөлөлттэй зээл, дотац, дэмжлэг хүссэн янз бүрийн салбарын лоббистууд мөнгөний хатуу бодлогын үр өгөөжийг үгүйсгэж эхэлсэн. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ асар их хэмжээгээр нэмэгдэв. Мөнгө нэмэгдсэнээр үйлдвэр өссөнгүй. Харин ч 1992 оноос реформ удааширсаар 1993, 1995 онд реформ бүрмөсөн зогссон гэж хэлж болохоор байна. Мөнгөний энэ бодлогоос хамгийн их хожсон байгууллага нь арилжааны банкууд. Үндэсний үйлдвэрийг дэмжие, хөдөө аж ахуйг аваръя, нийгмийн баримжаатай бодлого явуулъя! хэмээх лоозонгийн доор олгосон хөнгөлөлттэй зээлийг энэ зээлийг үйлчилсэн яам, газар, банкууд л хамгийн их хожсон байна. Инфляц өнөөдөр хамгийн ашигтай наймаа болж хувирлаа. Хэнд ашигтай наймаа вэ гэвэл хээл хахуульд автсан түшмэд, шийдвэр гаргадаг улс төрийн дээд элит, тэдэнтэй холбогдсон цөөхөн бүлэг хөрөнгөтнүүдээ ашигтайгаар эргэж хувирлаа. Нэг ёсны зүүний маягийн төрийн капитализм л ийм байдаг байх. 1992 оноос хойш засаг төрийн эрх баригчид маань 1990, 1991 онд эхэлсэн реформист байр сууриа үргэлжлүүлэн хэрэгжүүлж ч чадаагүй юм. Ийнхүү өнөөдрийн Их Хурал, түүний Засгийн газар нь улс төрийн талаар ухралт хийсэн, гагцхүү энэ ухралт хийхдээ социализм руу буцаж орж байгаа хэрэг огтхон ч биш юм аа. Хээл хахуулиар баяжиж байгаа өндөр албан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw