Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 215 хардаг ийм бодлоготой улс оронд жинхэнэ том урт удаан хугацаатай хөрөнгө оруулалтыг хэн ч хийхгүй, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт явагдахгүй, аж үйлдвэрийн аль ч салбарт техникийн шинэчлэл хийгдэхгүй, хувийн өмч өндийхгүй, эцэст нь ард түмний амьжиргаа мөн ч дээшлэхгүй билээ. Харин ч танхайчууд нь улам даварна, засаг, төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой зальт этгээд нь улам баяжина, шударгаар явагсад нь хоосон үлдэнэ. Ядуучууд нь улам ядуурна. Улс орон маань бусдаас хараат, хандив, тусламж горьдсон аргагүй буурай байдпаасаа салж чаддаггүй, дэлхийн олон орнуудын нэгэн болж хувирна, байдал маань ийшээ биднийг хөтөлж явна. Энэ байдлаас бид өөрсдөө гарах талаар чармайлт тавихгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй, Дэлхийн банк ч туслахгүй, ОУВС ч бидний өмнөөс ч асуудлыг шийдэж өгөхгүй. Ер нь хүйтэн дайн дууссанаас хойш Дэлхийн банк, ОУВС-ийн улс төрийн зорилго өөр болсон, үзэл суртлаас ангижирсан гэдгийг бид өнөөдөр ойлгомоор байна. Өнөөдөр Монголд ОУВС, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөрүүд дампуурах юм уу, үл хэрэгжих, амжилтанд хүрэхгүй тохиолдолд Дэлхийн банк, ОУВС-ийн нэр хүнд хэний ч өмнө унахгүй, тийм ч учраас Монгол мэтийн улсад томилогдож ирж байгаа төлөөлөгчдийн үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг ч тэмдэглэх ёстой юм. Тэд хувь хүнийхээ хувийн сонирхолыг түлхүү хичээж, улс төрийн хариуцлага хүлээхгүй хүмүүс гэдгийг юуны түрүүнд анхаарах ёстой. Бид ийм байдлыг хүсээгүй. Бидний дотор хэн ч хүсээгүй нь мэдээж. Гэхдээ өнөөдөр чиг хандлага маань ийм байна. Санаатай яваад ийм байдал РУУ хүргээд байгаа ч юм биш, эдийн засаг, улс төрийн цэгцтэй үзэл баримталгүй нам, парламент, Засгийн газарт хувь заяагаа даатгасан аль ч улс орон ийм зам руу ордог жамтай. Улс төрийн хэллэгт ийм улсыг Гадилын Бүгд Найрамдах Улс гэж тогтсон байдаг юм билээ. Бид Монгол орныхоо хувь заяаг ингэж төсөөлөхгүй байна. Бүгд өөр зорилготой байсан. Бидний бөгөөд ахмад үеийнхэн маань туулж ирсэн замыг эргэж харвал төр нь нийгэмтэйгээ байнга тэмцэлдэж, хүчиндэж, дарамталж ирсэн түүхтэй байсан. Улс орны өмнө тулгарч байсан аль ч том асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, засаг нь бүх чадал хүчээ дайчлан бүхнийг хатуу бодлогоор, хатуу сахилгаар дээрээс нь зохицуулж байж шийддэг байсан. Төр, засгийн энэхүү зүтгэлээр богино хугацаанд том асуудал шийддэг ч байсан, сүм, хийдийн асуудал, үйлдвэржүүлэлт, атар хагалалт, нэгдэлжүүлэх хөдөлгөөн, зам хот барих гэх мэтийн аль том асуудлуудыг төмөр нүүртэй, хатуу гартай төрийн шахалтаар хийдэг байсан. Дээрээс нь ах дүү орны тусламж их үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэх ёстой. Гэвч ийм нийгэм, ийм аргаар хол явдаггүй юм байна. Эдийн засаг нь тогтвортой биш, хүн нь нийгэм сэтгэл зүйн хувьд тав тухтай бүтээлч зүтгэлээр амьдрах аргагүй болдог юм байна, төр нь нийгэмтэйгээ байнга байлдаж дотроос нь төрсөн сэхээтэн, эсэргүүн, тагнуул нарыг илрүүлсээр байтал улс орон маань чөлөөт ертөнцөөс хол тасарч хаягджээ. Хоцрогддыг арилгахын тулд дахиад нэг дайчилгаа, хатуу, төмөр дэглэм хэрэгтэй юу.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw