Монгол улсын парламент - боть 1

214 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хөрөнгө оруулалт, техникийн баазыг өөрчлөх замаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, улмаар хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх замаар хүн амын ихэнх олонхийг хамарсан дунд чинээлэг давхаргыг бүрдүүлэх зэрэг зорилтууд маань хэрэгжиж амжаагүй юм. Ийнхүү реформын бодлого дампуураагүй, үр дүнгээ бүрэн илтгэж амжилтанд хүрч амжаагүй байтал өөрчлөлт шинэчлэлтийг зүгээр л тасалдуулан зогсоосон юм. Тэгвэл реформын бодлогын оронд өөр илүү их үр ашигтай, илүү оновчтой чиг бодлого боловсруулсан байж болох юм. Харамсалтай нь тийм биш байна. Реформын бодлогын оронд 1992 онос хойш бүрэлдсэн Их хурал, Засгийн газар нь өөр ямар ч бодлого, үзэл баримтлал дэвшүүлээгүй атлаа онолын хувьд дэвшүүлсэн ганц шинэ санаа нь бол аливаа измаас татгалзаж юм бүхэн хоёр талтай, нэг талаас сайн, нөгөө талаас муу хэмээн үздэг төв үзэл гзж хэлж болохоор байна. Реформыг үргэлжлүүлэх нь нэг талаас сайн, нөгөө талаас муу. Энэ байдлаас болоод эдийн засаг, улс төрийн тодорхой ойлгомжтой, үзэл санаа, баримтлалаараа нэгдсэн баг болж чадахуйц Засгийн газар бүрэлдэж чадсангүй. Харин үүний оронд салбар салбарынхаа сонирхол, эрх ашгийг хөөсөн дарга нарын хуралдаан бий болсон гэж хэлж болохоор байгаа. Нэгдмэл үзэл баримтлал, тодорхой зорилгогүй Засгийн газар нь тал талаас ирж байгаа лоббист шаарддага, шахалт, татаас, хөнгөлөлт, зээл гуйсан дарамтанд амархан бууж өгөх нь бас дамжиггүй. Тэгж ч байгаа. Ийм Засгийн газар гал унтраасаар байгаад хугацаагаа дуусгах жамтай байдаг. Төв үзэл хэмээх онолын цаана бүх юм бахь байдгаараа байж байг хэмээх санаа агуулагдаж байна гэж хэлж болохоор байна. Нэгэнт аливаа үйлдэл хөдөлгөөн, өөрчлөлт, өөрийн муу талтай байдгаас хойш бүх юм хэвээрээ байж байгаа гэсэн санаа агуулагдаж байгаа юм. Зарим тодорхой нөхцөлд энэ үзэл тохирч байж болох юм. Жишээ нь, улс орны хөгжил жигдэрсэн, үйлдвэрлэл нь өсөж, санхүү нь тогтворжсон газар төв үзлээр нэг хэсэг явж болно. Харин Монгол шиг шилжилтийн үедээ яваа хуучнаасаа татгалзсан шинийгээ цогцлуулж амжаагүй байгаа бүх юм нь тодорхой бус үед энэ үзэл баримтлал нь туйлын аюултай, хортой билээ. Энэ үзэл нь амьдрал дээр чадаж байгаа юманд арга байхгүй, хулгайч нь хулгайлсаар байг, гүрийж тэсдэг нь тэсэж байг, үхэх нь үхэг, сэхэх нь сэхэг гэх мэтийн харилцаа, сэтгэлгээний хэв загварыг улам баталгаажуулж өгч байна гэж хэлж болохоор байна. Эдийн засгийн амьдрал дээр ч энэ бодлогоос олон сөрөг үр дагаварууд ажиглагдсаар байна. Алдагдалтай үйлдвэрүүдийг цаасан санхүүжилтээр амийг торгоож, аварна гэдэг нь түүний цаана хэдэн дарга нарт хөрөнгө идэх, завших, монопольт байдлаа ашиглан бусдын шинэ эхлэл, зүтгэлийг хавчих бололцоо олгож эцэстээ улс орон, иргэд хүмүүсээ тонон хоосолж буй хэрэг ээ. Инфляцийн түвшин өндөр, зээлийн хүү өндөр, арын хаалга, хээл хахуульгүй л бол огтхон ч бүтэхгүй, татвар өндөр, бүхнийг дээрээс зохицуулдаг, аливаа асуудлыг шийдвэрлэхэд түшмэл, хүнд сурталтны аяыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw