МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 213 өндөр хөгжилтэй орнуудтай санхүү, эдийн засгийн харилцаанд орж тусламж, дэмжлэг авч эдийн засгаа сүйрлээс аварч чадсан юм. Ийнхүү санхүүгийн тусламж, гарааны зөв бодлогын үрээр Монгол Улс хэт өндөр гипери инфляцаас зайлсхийж чадсан, тэгэхдээ одоогоор бид манай эдийн засгийг чөдөрлөсөн мөнгөний ханшны уналтаас бүрмөсөн салж чадаагүй байна. Гадаад худалдааны байдал ихээхэн өөрчлөгдсөн. Хөнжлийнхөө хэрээр жийнэ гэхчилэн экспорт, импортоосоо давж эхэлсэн. Энэ бол үнэхээр тэмдэглүүштэй үйл явц. Гэхдээ импорт, экспорт хоёрын аль алины бүтэц маш хангалтгүй байсаар байгааг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Улсын валютын нөөц ч нэмэгдэж эхлэв. 1992,1993 онд улсын сан хөмрөг үндсэндээ хоосон байсан. Гэлээ ч улс орны цаашдын хөгжил, өнөөгийн сан хөмрөг огтхон ч хангалтгүй байна гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой билээ. Өмч хувьчлалын маш их том ажил явагдсан. Үүний үрээр манай иргэд, ялангуяа, малчид мал сүрэг зохих өмч хөрөнгөтэй болсон. Гэхдээ практикт хэрэгжсэн арга зам, хэлбэр нь ихээхэн зөрчил завхралтай явагдсан гэдгийг ч мэдэж байгаа. Зөрчил, завхралын тэр уг сурвалжийг бидэнд Нэгдлийн холбооны дээд зөвлөл (хуучин нэрээр)-ийн санаачилгаар парламент дахь олонхийн бүлгийн хүчээр тулгасан бодлогын үр дүн байсан гэж хэлэх ёстой. Нөгөө нэг завхрал нь Өмч хувьчлаллын хоёр дахь үе шат болох хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах үйл ажиллагааг үндэслэлгүйгээр гурван жил хиртэй хугацаагаар саатуулсан явдал. Үүнтэй холбогдсон олон зөрчил, завхралын тухай тун удахгүй бид дуулах л болох байх. Орон сууцны хувьчлалын асуудал нь өөрөө маш том бодлогын бөгөөд үзэл баримтлалын чанартай асуудал боловч энэ тухай ор тас сураг ч үгүй байна. Мөн түүнээс дутахгүй том асуудал болох газрыг хувьчлах тухай асуудлыг хойшлуулсан. Засгийн газраас болоод парламентаас явуулж байгаа бодлого, гаргаж шийдвэрүүдийн талаар ийнхүү олон зүйлийг ярьж болно. Гэхдээ хийх дүгнэлт маань тодорхой юм. Ямар дүгнэлт вэ гэвэл ажил маань дуусаагүй байна. Реформыг зогсоох болоогүй. Эрс өөрчлөлтийн бодлого нь дотоод чадавхи, тэнхээгээ бараагүй байна. 1990, 1992 оны хооронд маш зоримог огцом олон арга хэмжээ авч байж социализмын мухардлаас бид гарч чадсан. Цаг алдалгүй зүтгүүлсэн тулдаа бид сүйрлээс зайлсхийж иргэний дайн, дарангуйллын дэглэм, эсвэл хатуу гар зэргээс тойрч гарч чадсан. Шинэ Үндсэн хуулиа ч баталж чадсан. Цаг алдсан хуучинсаг үзэлтнүүдийн хэт болгоомжилсон бодлогод автагдсан хуучин социализмын зарим оронд дайн байлдаан, аллага, хядлага, эдийн засгийн сүйрэл зэрэг тасралтгүй үргэлжилсээр байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Энэ утгаараа эрс өөрчлөлтийн бодлого маань үр дүнтэй амьдрах чадвартай гэдгээ харуулж чадсан. 1990-1991 онд авсан эрс шийдвэртэй арга хэмжээнүүдийн үрээр Монголын эдийн засгийг сүйрлээс аварч чадсан. Сүйрлээс аварч чадсан цаашдын хөгжлийн ерөнхий хандлагыг ч зөв тогтоож өгсөн боловч бусад олон гол асуудлуудыг тэр болгон шийдэж чадаагүй, амжаа ч үгүй. Энд юуны өмнө эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, эрчимтэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw