212 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурлын 1992 оны ээлжит сонгууль явагдаж, шинэ Парламент, шинэ Засгийн газар байгуулагдаж ажиллаж эхэлсэн цагаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ нь улс төрчид, судлаачид болон нийт олноороо сонгуулиас хойш бий болсон шинэ нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож, тус тусын дүгнэлт хийхэд бүрэн хангалттай хугацаа өнгөрсөн билээ. Бид ч өөрийн дүгнэлтээ хийж байна. Хамгийн түрүүнд өнөөдөр хийж болох дүгнэлт нь юу вэ гэвэл 1990- 1991 онд эхэлсэн Монголын эрс өөрчлөлт, реформын бодлого дууслаа баяртай гэж хэлж болохоор байна. Уг нь реформ дуусахад буруу нь юу байхав. Ер нь төрийн бодлогод өөрчлөлт гарч, нэгэн бодлого, тактик дуусч, шинэ бодлогыг эхлүүлэхэд буруу юм гэж байхгүй. Байдаг л зүйл. Аль ч улс оронд улс төрийн бодлогод, эдийн засгийн бодлогод өөрчлөлтүүд гардаг. Зохих албан тушаалтнуудыг сольж өөрчилдөг жамтай. Гагцхүү төрийн бодлогын чиг хандлагыг өөрчлөхдөө хоёр гол нөхцөл шалтгааныг иш үндэс болгодог. Нэгдүгээрт, тавьсан зорилтууд нь биелэгдэн хэрэгжиж, улс орны нөхцөл байдал сайжран тогтворжиж, энэ үндсэн дээр төрийн бодлогын чиг хандлагыг өөрчилж, дараагийн шинэ нөхцөлтэй уялдуулан шинэ бодлого, арга тактик чиг хандлагаа тодорхойлдог. Жишээ нь, Орос оронд 1920 оны үеийн эдийн засгийн шинэ бодлого. эсвэл 1959, 1960-аад оны үеийн Монгол дахь хөдөө аж ахуйг нэгдэлжүүлэх бодлогыг дурьдаж болно. Хэдийгээр тухайн үед бүхий л бодлого нь социалист агуулгатай байсан ч тэр үеийнхээ нөхцөл байдал, тэр засгийн шийдвэр, үйл ажиллагаанд зохих ёсоор уялдаж, бодлого нь амжилттайгаар хэрэгжиж байсан юм. Чиг бодлого, тактикаа солих хоёр дахь тохиолдол нь гэвэл уг бодлого нь цаг үе, нөхцөл байдалдаа тохирохоо байж улмаар бүхэлдээ буруудаж улс орны нөхцөл байдал эрс доройтон муудах, нийгэм улс төрийн тогтвор алдагдаж, нийгмийн амьдрал жолоодлогогүй болсон үед улс үндсээ сүйрлээс аврахын тулд бодлого, тактикаа яаралтай өөрчилдөг. Энд 1990 оны хаврын үйл явдлыг жишээ болгон дурьдаж болно. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь төр, засгийн бодлогын зорилго, дотоод агуулга чадавхи нь шавхагдан дуусч амжилт эсвэл дампуурал хоёрын аль нэгийг үзэж логик төгсгөлөөрөө дуусгавар болгодог билээ. Гэтэл 1992 оноос хойшхи нөхцөл байдал тэс өөрөөр эргэв. 1990, 1991 онд цаг түүхийн шинэ байдал, дэвшүүлэн тавьсан зорилтууд маань хэрэгжиж эхэлсэн ч дуусаагүй, бүрэн бус, улс орон маань зах зээл рүү орох ардчилсан зарчмаар амьдрах дөнгөж эхний алхмуудыг хийж байна. Жишээ нь 1991 онд нийт иргэддээ гадаадад чөлөөтэй зорчих эрхийг олгосноор олон арван мянган хүн хилийн дээсийг алхаж худалдааны бизнес хийх болж улмаар тэдний ачаар лангуу дүүрсэн гэж хэлж болохоор байна. Эхний үед барааны сонголт муу байсан хэдий ч аажимдаа сайжирсаар байгаа. Тэр үеийн эдийн засгийн макро бодлогын үндэс суурь зөв тавигдсан тул 1991 оны хавар Монгол Улс Дэлхийн банк, ОУВС-д гишүүнээр элсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw