МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 211 дэвшүүлж, санал болгосон зарчмын буюу үзэл баримтлалын чанартай нэг ч асуудлаар санаанд таарахуйц шийдвэр тэр бүр гарч чадсангүй. Ялангуяа Парламентын дотоод ардчилал, Монгол Улсын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, ардчиллын нийтлэг зарчим руу оруулах талаар дэвшүүлсэн бидний саналыг авч хэлэлцэхээс ч хүртэл татгалзсаар ирсэн нь олны гайхлыг төрүүлсээр байгаа юм. Хагас жилийн дараа Сонгуулийн кампани эхлэх гэж байхад ямар хууль, ямар зарчмаар сонгууль явагдахыг сонгогч олон түмэн одоо хүртэл ойлголтгүй явж байгаа. Ардчилал, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орлоо хэмээн дээр доргүй яриад байгаа атлаа олонхийг төлөөлөн суугаа Эрхэм гишүүдийн дотроос заримыг нь сонсоод байвал өнөөдрийн Монголын эдийн засгийн хямрал нь зах зээл рүү шилжиж байгаагаас үүдэн гарч , нөгөөтэйгүүр төрийн тогтолцоо хямарч, эмх замбараагүй байдал, ёс журам зөрчих, ах захаа алдах явдал газар авч байгаа нь ардчиллаас болж байгаа юм хэмээн ойлгогдохоор ийм яриа хөөрөө гаргасаар байгаа юм. Ардчилсан ёс, ардчиллын харилцаа, ардчилсан төрийн үндэс суурь тавигдаад 5 жил өнгөрч, 2 удаа парламентын сонгууль явагдаж, цоо шинэ зарчмаар төрийг бүрдүүлдэг болчихоод байхад эрх барих намаас нэр дэвшигдэж, сонгогдсон зарим эрхэм гишүүдийн амнаас ийнхүү дүгнэлт гарсаар байгаа нь нэг талын инээдтэй боловч нөгөө талаас манай улс төрийн тогтолцооны нэгэн эмгэнэл юм. Энэхүү Засгийн эрхийг 75 жилд тасралтгүй барьсаар ирсэн нам түүхэн шинэ нөхцөл байдалд тохируулан үзэл баримтлалаа сонгож аваагүй, улс төрийн үзэл баримтлалаа төлөвшүүлж чадаагүй гишүүддээ хүргэж, дүгнэж ойлгуулах талаар зүтгэл гаргаагүй учраас төрийн дээд байгууллагуудад томилогдон ажиллаж байгаа гишүүд нь ямар асуудлыг ямар байр сууринаас шийдэхээ одоо болтол үл мэдэн явж байна гэдгийг дүгнэхээс өөр аргагүй юм. Тийм ч учраас МАХН ба ардчилсан намуудаас улс орон, нийгэм эдийн засгийн байдал Засгийн газраас явуулж байгаа олон талт үйл ажиллагаанд өгч байгаа үнэлэлт, дүгнэлт нь газар тэнгэр мэт хоорондоо ялгаатай байсан хэвээр байна. Ингэж ярихдаа ардчилсан хүчний бид буруу ишилсэн сүх мэт болж, болж өгвөл сөрнө, савал хийвэл шүүмжлэнэ, сөрнө гэдэг байр сууринаас ханддагтүй юм. Бид өөрийн номлол, үзэл баримтлалтай хүмүүс, бид бас бусдын адил сэтгэл зүрхэндээ тээж явдаг ариун санаа зорилготой ч хүмүүс. Харин Монголд юмс нэг л болохгүй байна. Буруу байна. Олон зүйл бол алдаатай байна хэмээн олон түмэнд ойлгуулах, улмаар засаж залруулах, тордож сайжруулах гэж зүтгэж яваа шинэ үеийнхний төлөөлөгчид учраас бусдаас илүү эсэргүүцэл, шүүмжлэл, зовлон бэрхшээлтэй учирч яваа гэж хэлж болох юм. Учир иймээс сонгогч олныхоо 40 гаруй хувийг төлөөлж, төрийн хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаагийн хувьд бид улс орны нөхцөл байдал, засаг төрийн үйл ажиллагаанд өгөх өөрийнхөө дүгнэлтийг илтгэх нь бас зүйн хэрэг билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw