210 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Очих, ирэх замдаа ОХУ-ын Екатеринбургийн губернатор, хурлын дарга нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар бас ярилцаж тохирсон. Айлчилж очсон орнуудад худалдаа үйлдвэр, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, үг хэлж, санал бодлоо солилцож, ярилцлага өгч явлаа. Монгол Улсын бие даасан нээлттэй гадаад бодлогыг тууштай, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгт манай улсын байр суурийг бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлаа бататгах, гадаад улс орон, олон улсын байгууллагатай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, эл зорилгоор гадаад талын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд энэхүү айлчлал чухал алхам боллоо гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.34 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын хэлсэн үг 1995.10.10 Хүндэт Ерөнхийлөгч, Улсын ИхХурлын дарга, эрхэм гишүүд ноёд, хатагтай нараа! Тус Их Хурал бүрэлдсэнээс хойш гишүүд бид 7 дахь чуулганыхаа нээлтийг хийж байна. Энэ нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө бүтэн хэмжээгээр хуралдах, сүүлчийн чуулган гэж үзэж байна. Учир нь ирэх жилийн хаврын чуулган 3-р сард эхэлмэгц дараа нь удалгүй ээлжит сонгуулийн кампанит ажил өрнөх тул Парламент тэр бүр олон хууль авч хэлэлцэж чадахгүй бөгөөд улс төрийн уур амьсгалын онцлогоос болоод бодлогын чанартай асуудлаар зарчмын шийдвэр гаргахаас зайлсхийж, харин олон түмэнд таалагдах зорилгоор зарим талаар популист үйл ажиллагаа ч явуулж болзошгүй гэдгийг анхаарч, түүгээр дуусгавар болгох нь ойлгомжтой болов уу. Тиймээс Улсын Их Хурал маань энэ бүрэлдэхүүнээр улс орны нийгэм, эдийн засгийн ойрын жилүүдийн хөгжил, дэвшил, цаашдын хувь заяатай холбогдох бодлогын хувьд томоохон ач холбогдолтой асуудлуудаар зарчмын шийдвэр гаргах хүсэл сонирхол улс төрийн зорилго, иргэний зориг хэрвээ байгаа бол түүнийгээ дайчлан ажиллах гурав, дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганы нээлт дээр Парламентын цөөнх болсон МҮАН, МСДН-ыг төлөөлж бид нарын хамтран зүтгэгч Ц.Элбэгдорж үг хэлж байсан билээ. Үүнээс хойш яг нэг жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бүтэн гурван удаа Улсын Их Хурлын чуулган хуралдаж, олон хууль, тогтоол шийдвэр гаргасан юм. Харамсалтай нь ардчилсан хүчнээс
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw