Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 209 төлөөлөгчдийн танхим болон Сенатын дарга нартай уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал бодлоо солилцлоо. Бельгийн Вант Улсад айлчлах хугацаанд Монгол Улс, Бельгийн Вант Улсын Засгийн газруудын хоорондын давхар татвараас харилцан чөлөөлөх тухай болон Монгол Улс Европын холбооны хоорондын сүлжмэл эдлэл, хувцасны худалдааны тухай хэлэлцээрүүдэд тус тус гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Ж.Л.Деан хэлэлцээний үеэр Монголд явагдаж буй өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг дэмжиж байгаа. Цаашдаа дэмжихээ илэрхийлсэн ба хоёр талын харилцааны асуудлаар манай талаас тавьсан худалдааг хөгжүүлэх, Бельгээс Монголд хөрөнгө оруулах, Монголын Бельгийн гадаад худалдааны зээлийн баталгаа олгодог байгууллагатай хамтран ажиллах орны жагсаалалтанд оруулах зэрэг асуудлыг судалж шийдвэрлэхээр болсон. Бельгийн тал Монголд хавтгай шилний үйлдвэр байгуулахад оролцох сонирхолтой, Европын холбооны шугамаар яригдаж буй асуудалд Монголыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Мөн эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг сонирхож, зарим корпораци Эгийн голын усан цахилгаан станцад нөхцөл таарвал хөрөнгө оруулахаа илэрхийлсэн. Европарламентын дарга ноён Хенш, Европын холбооны дарга Жак Сантер нартай уулзаж, ярилцсан. Европарламентын гадаад бодпого, эдийн засгийн хамтын ажиллагааны комиссуудын хамтарсан хуралдаан дээр Монгол орны өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын төлөв, гадаад бодлогын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Европарламентын гишүүд манай орны өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцад баяр хүргэж, цаашид түүнийг дэмжихээ илэрхийлсэн ба Монгол Улсаас өөрийн нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар гаргасан санаачлагыг дэмжсэн тусгай тогтоолыг Европарламентаас гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Европарламентын зарим гишүүд илэрхийлж байна. Мөн Европын холбооноос Монголд байнгын элчин сайдын яамыг нээх асуудлыг авч ярилцах нь зүйтэй юм гэсэн саналаа илэрхийлж, үүнийг угтвар нөхцөл болгож, ТАСИС хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих төлөөлөгчийн газрыг Монголд байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Европын холбоо, Европарламентад бидний тусгайлан тавьсан асуудал бол, нэгдүгээрт, Монгол Улс Азийн орны хувьд Европын хамтын ажиллагааны Азийн бүсийн “АЛА” хөтөлбөр болон ТАСИС хөтөлбөрийн хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нотолсон. Хоёрдугаарт, Монгол Улс, Европын холбоотой түншлэлийн хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Эдгээр асуудлыг дэмжиж байгаагаа Европын холбоо илэрхийлээд зарим асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хугацаа шаардагдана гэдгийг тэмдэглэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw