Монгол улсын парламент - боть 1

208 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 ажиллагаа, энэ харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийн хамт хамтын ажиллагааны харилцан ашигтай байххэлбэрийг, тухайлбал, хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр байгуулах, хамтарч гуравдахь зах зээлд гарах чиглэлээр ажиллах нь ач холбогдолтой гэдгээ харилцан нотлов. Хоёр тал, хэл, соёл түүхийн өвөө харилцан танилцуулах, судлахтай холбогдсон албан ёсны болон хувийн санаачлагаа дэмжихээ тохиролцсон. Түүнчлэн, хэвлэл, мэдээлэл, радио телевизийн салбарт идэвхтэй хамтран ажиллах, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах явдалд онцгой ач холбогдол өгсөн. Хоёр талд цэрэг, улс төрийн салбарт харилцаагаа хөгжүүлэхийг олон улсын тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж үзсэн. Германы тал Монголын зэвсэгт хүчний мэргэжлийн болон удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэх, давтан сургахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд техникийн тусламж үзүүлэх юм. Энэ чиглэлээр айлчлалын дараа Улаанбаатарт хэлэлцээр байгуулагдсан. ХБНГУ-аас Монгол Улсад олгох хөгжлийн тусламжийн хэмжээ 5 сая дойч маркаар нэмэгдүүлэхээр шийдэж өгсөн. Энэ мөнгө эрчим хүчний салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэхэд зориулагдах болно. Цаашдаа Монгол-Германы хамтын ажиллагааны чухал салбарын нэг бол эрчим хүчний салбар байх юм. Ус, нар, салхины эрчим хүчийг ашиглах, дулааны цахилгаан станцуудын шинэчлэлийг хийх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг судалж, шийдвэрлэх болно. Германы их, дээд сургууль, докторантур, аспирантурт Монголын авьяас чадвартай залуучууд, эрдэмтдийг сургах, тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний номын сангуудын хамтын ажиллагааг дэмжих, Герман хэл сурах ажлыг дэмжихэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээ авахаар тохиролцов. Мөн хот, суурингийн харилцаа, холбоо, хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихээр тохиролцсон болно. БНУУ-ын Ерөнхийлөгч Арпад Голцтой хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр Унгарын тал Монгол Улс, БНУУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний хариу төслөө манай талд гардуулсан. Хоёр тал уг гэрээг ойрын хугацаанд эцэслэн тохиролцож байгуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Гаалийн талаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарт эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах, хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимын хоорондын харилцан ойлголцох, усны аж ахуйн болон тээвэр холбооны салбарт хамтран ажиллах тухай яамд байгууллагуудын хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Бельгийн Вант улсад айлчлах үеэр Бельгийн ван II Альбертад бараалхаж, Ерөнхий сайд Ж.Л.Деантай албан ёсны хэлэлцээ хийж, Парламентын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw