Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 207 Төсвийн зарлага санхүүжилтийн төслийг боловсруулахдаа ирэх онд төрийн болон төрийн гүйцэтгэх төв, орон нутгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудыг үлдэгдлийн аргаар биш, нормативын аргаар санхүүжүүлэх зарчмаар зах зээлийн нөхцөлд зохицуулан шинэчилж, Засгийн газрын хөтөлбөрт заасан зүйлийг хийж дуусгах, төсвийн урсгал зардлыг арвилан хэмнэлттэй, ухаалаг, үр ашигтай хэрэглээг бий болгох замаар төсвийн алдагдлыг багасгахад илүү анхаарвал зохих юм. Харин төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүн амын ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан 1996 онд онд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэлг гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан ХБНГУ, БНУУ, Бельгийн Вант Улс, түүнчлэн Европын холбоонд айлчлаад ирлээ. Европод хийсэн анхны энэ айлчлал бол манай гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг. Европын талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн дүгнэж байна. Айлчлалын гол зорилго нь Монгол Улс Европын холбоо, түүний гишүүн орнууд, тухайлбал, ХБНГУ-ыг өөрийн гол түншээ гэж үздэг энэ бүс нутгийн Бельгийн Вант Улс, Унгар Улс болон бусад улс орнууд, байгууллагуудтай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг шугам баримталдагаа нотлох, мөн хоёр талын харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бататгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой арга замын талаар улс бүрийн дээд удирдлагуудтай санал бодлоо солилцох, Монгол орны өөрчлөлт шинэчлэлтийн явц, олсон ололт, тохиолдож буй бэрхшээлийн талаар мэдээлж, Европын холбоо, ХБНГУ, Бельгийн Вант Улсаас Монголд үзүүлж буй тусламж, дэмжлэгийн үр дүнг тэмдэглэж, тусламжийн ач холбогдол цаашид ч хэвээр байна гэдгийг тайлбарлахад оршиж байсан. Тавьсан зорилго амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна. Айлчлалын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр өргөн мэдээлсэн тул болсон үйл явдлыг эрхэм гишүүд Та бүхэнд тоочин ярих шаарддагагүй болов уу. Айлчлал хийсэн орон тус бүрийн тухай товч тэмдэглэж хэлэхэд ХБНГУ- ын Ерөнхийлөгч ноён Херцог, Холбооны канцлер ноён Коль, дэд канцлер, Гадаад яамны сайд ноён Кинкель, Сангийн сайд ноён Вайгель, Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн сайд, ноён Шпрангель нартай уулзаж хэлэлцээ хийж ярилцлаа. Монгол, Германы харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ бол урт хугацааны чухал ач холбогдолтой баримт бичиг боллоо. Мөн эдийн засаг болон соёл шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Өнөөгийн Герман Улстай эдийн засгийн салбарт явагдаж буй харилцааны гол хэлбэр бол хөгжлийн тусламжийн салбарын хамтын ажиллагаа юм. Энэ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw