Монгол улсын парламент - боть 1

206 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ийм учраас одоо боловсруулж байгаа 1996 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн талаар анхаарах шаардлагатай гэсэн зарим асуудлын талаар товч хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, хөтөлбөрт 1996 онд эдийн засгийн онол тусгасан цаашдын өсөлтийг хангаж, үйлдвэрлэлийн бодит хэмжээг 1990 онд байсан түвшингийн 90 хувьд хүргэж, сэргээх зорилт тавьсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны төлөвлөсөн хэмжээнд хүрч өснө гэж үзвэл 1996 онд түүнийг 7,5 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ нь эдийн засгийн, тухайлбал, санхүүгийн байдал хүнд байгаа өнөө үед маш их хуримтлал, хүч, өндөр зохион байгуулалт бүхий зохицуулалт шаардсан хүнд зорилт гэдгийг анхааруулбал зохих юм. Үүний тулд сул чөлөөтэй байгаа капиталыг үйлдвэрлэлийн хөрөнгө оруултад шилжүүлэх хамгийн тааламжтай орчин бүрдүүлэх, улс орны эдийн засагт шийдвэрлэх үүрэг, тухайлбал, экспортын болон хөдөө орон нутагт хүн амын хүнс, өргөн хэрэгцээний хангамжийг сайжруулах чиглэлтэй, өмчийн бүх хэлбэр, түүний дотроос хувийн өмчийн аж ахуйн нэгжийг илүү хурдан хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд идэвхжүүлэхэд чиглэсэн зээлийн хүү, мөнгө, татварын харилцан уялдаатай арга хэмжээнүүдийг тусгах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Улсын Их Хурал, Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлд нэлээд өөрөөр хандах хэрэгтэй гэж үзэж байна. Улс орны мөнгө, санхүүгийн байдал тогтворжиж чадаагүй байгаагийн гол шалтгаан бол төрийн зээл, мөнгөний бодлого, эцсийн дүнд аж ахуйн нэгж, хувь хүний хуримтлалыг арвижуулж, түүнийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж өндөр ашиг олж, үйлдвэрлэл үйлчилгээний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц үр дүн гаргахгүй байгаатай холбоотой болов уу. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс хэтрүүлэн зээл олгосон, зээл хугацаандаа төлөгдөхгүй байгаагаас зээлийн өрийн үлдэгдэл хугацаа хэтэрсэн болон найдваргүй зээлийн өр нэмэгдэж, олон банкны санхүү, төлбөрийн чадвар хүндэрсэн байдлыг 1996 онд засаж, хэвийн ажиллуулах талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Засгийн газар, Монголбанк мөн өрийн асууддыг зохицуулах үндэсний комисс, дотоод гадаад өр авлагыг барагдуулж, дараагийн парламент, Засгийн газарт хүлээлгэн өгч, өр авлагыг олон хувилбараар бодсон тооцоо, авах арга хэмжээг тусгайлан боловсруулж, дээрхи төслүүдийн хамт, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гуравдугаарт, Засгийн газар үйлдвэрлэлийг сэргээж тогтворжуулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар энэ онд нэлээд арга хэмжээг төлөвлөсөн боловч дорвитой алхам хийж чадсангүй. Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелэгдэж байгаа нь үйлдвэрлэлийн өсөлтөөс гол нь биш, гол төлөв үнийн өсөлттэй холбоотой гэдгийг анхаарч, ирэх оны төсвийн төслийн орлогын тооцоог гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглах саналын хамт Улсын Их Хуралд оруулах нь зүйтэй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw