Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 205 Засгийн газарт 1995 оны 3-р сарын 1-нд илгээлт явуулсан. Хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж хүргүүлсэн. Энэ илгээлтдээ Улсын Их Хуралд хандаж хүссэн зүйл гэвэл 1995 оны хаврын чуулганаар хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлэх талаар Засгийн газар болон Засгийн газрын бус байгууллагуудаас хийж буй тайланг авч хэлэлцэх, мөн чуулганаар хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж батлахыг хүсэлт болгосон. Уг асуудлыг хаврын чуулганаар ч хэлэлцээгүй. Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Магадгүй бусад асуудал гэдэг дотор оруулсан байж болох юм. Би энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг Улсын Их Хуралд дахин хүсч байна. Хувийн хэвшлийн асуудалтай холбогдуулж бас нэг зүйлийг нэмж хэлэхэд малчдын хувийн аж ахуйн өмчийн эрх их хязгаарлагдмал, банкинд харилцах данстай байж бэлэн бус тооцоо хийх, гэрээ хэлцэл явуулах, гадаад худалдаанд оролцох боломжгүй хэвээр байна. Хөдөө аж ахуйн бирж үнэ хаялцуулах сүлжээгүйгээс хот, хөдөөгийн харилцаа, тохиолддын арилжааны урсгалд орсон нь малчдад ч, үйлдвэрлэлд ч бэрхшээл учруулж байна. Үүнийг бас анхаарч үзээчээ. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэх нэн чухал асуудлын нэг нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль юм. Улсын Их Хурлын хуульд өөрчлөлт оруулах, эс оруулах асуудлын хувьд улс төрийн намуудад саналын зөрүү байхгүй. Сонгуулийн тогтолцоо, аливаа улс орны хөгжлийн түвшин, үндэсний онцлог бусад хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байх боловч, иргэн нь саналаа өгч төрийнхөө бодлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц хэмжээнд байхын хамт, Парламентын доторхи хүчний харьцаа, хүлээх хариуцлага харьцангуй тэнцвэртэй байх баталгаатай нөхцлийг бүрдүүлэх явдал Монголын ардчиллын хөгжилд нэн чухал байна. Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт чухамхүү үүнд чиглэгдсэн байх ёстой. Эл асуудлаархи намуудын байр суурь ялгаатай байхыг харгалзан үзвэл Улсын Их Хуралд суудал бүхий МАХН, МҮАН, МСДН-ын удирдлага ярилцаж, Улсын Их Хурлын ажлын хэсгийн саналыг дэмжихээр тохиролцон зөвшилцөл байгуулсан бөгөөд сонгуулийн тогтолцооны хувилбарыг өнөөгийн нөхцөлд хамгийн боломжтой гэж бодож байна. Улсын Их Хурлын гишүүд эл асуудалд анхаарлаа хандуулж ардчилсан төрийг байгуулах гол түлхүүр болсон Сонгуулийн тогтолцоонд улс эх орны ирээдүйн эрх ашгийн үүднээс шийдвэрлэх гэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! 1996 он бол Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохиролцон бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийн эцсийн шатны зорилтыг хэрэгжүүлж дуусгах хамгийн хариуцлагатай, Монгол орны эдийн засагт онц чухал үүрэгтэй жил байх учиртай.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw