204 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Өмчийн аль ч хэлбэрийн аж ахуйгаа нийгмийн салбарт хөрөнгөд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжих хэрэгтэй байна. Зургадугаарт, эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь өсч байгаа ч гэсэн түүнийг хөгжүүлэх төрийн цэгцтэй бодлого байхгүй, төрийн зүгээс туслахгүй зөнд нь орхисноос хувийн хэвшил үүсэх явцдаа үзэл санаа, эдийн засаг, сэтгэл зүйн бэрхшээл, сорилт, хүнд суртлын шахалт саад бэрхшээл учирсаар байна. Хэрэв Монгол Улс эдийн засгаа зах зээлийн нөхцлөөр хөгжүүлье гэж байгаа бол түүнийг шийдвэрлэх хүчин зүйл нь хувийн хэвшлийн хөгжил байх юм. Хувийн хэвшлийг үүсгэх тапаар төрөөс авсан тоймтой цөөн арга хэмжээний нэг бол төрийн болон төржсөн хоршооллын өмчийг хувьчилж эхэлсэн явдал юм. Харамсалтай нь хувьчлалыг удаашруулснаар хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, эрхийн бичгийн ханш буурч, хувьчлалын шударга зарчим алдагдахад хүрсэн юм. Өмч хувьчлалын талаархи буруу сурталчилгаанаас болж, олон нийтийн дунд төрийн бүх өмчийг тараан хувьчилж, төрийн мэдлийн өмч байхгүй болжээ гэсэн ойлголт нийтлэг байна. Засгийн газар ч энэ ойлголтыг лавшруулж, төрийн мэдлийн өмч гэж юу байх юм. Бид хоёр, гуравхан дэлгүүртэй үлдсэн гэж ярих нь цөөнгүй дуулдцаг. Үнэн байдал ямар байгааг үзье. Улсын статистикийн газраас 1995 оны 3 дугаар сард эцэслэн боловсруулж ирүүлсэн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын тооллогын дүнгээс үзэхэд бүх үндсэн хөрөнгийн 74,6 хувь нь төрийн өмч, 19,2 хувь нь хувийн өмч, 6,3 хувь нь холимог хэлбэрийн өмч байгааг тогтоосон бөгөөд үүнийг үндэслэн өмч хувьчлалаар улсын томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд задарч хувьчлагдсан хэдий боловч эдийн засагт төрийн өмчийн ноёлох үүрэг нилээд хэмжээгээр хадгалагдсаар байна. Үүнээс үзэхэд өмч үндсэндээ төрийн гарт байна. Байдал ийм байхад төрийн өмчийг захиран зарцуулах эрх бүхий Засгийн газар яагаад төрийн өмчийн аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх талаар нөлөөлөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Яагаад өмч хөрөнгөгүй айлын дүр гаргаж, идэвхгүй суугаад байгааг нь зүй ёсоор асуух ёстой. Үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн 23,13 хувийг эзэлж байгаа хувийн хэвшлийнхэи 1994 дотоодын нийт бүтээгдэхүүний 63,7 хувийг үйлдвэрлэсэн байна. Гэтэл үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн 51,3 хувийг би энд төсвийн байгууллагын хөрөнгийг оруулаагүй. 51,2 хувийг эзэмшсэн улсын үйлдвэрийн газар төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 36,3 хувийг үйлдвэрлэж, өөрөөр хэлбэл, нэг төгрөгний үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгөөр хувийн хэвшлийн салбар 6 төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад төрийн өмчийн салбарт энэ үзүүлэлт 1 төгрөг 57 мөнгө байна. Энэ тооцооноос үзэхэд хувийн хэвшлийг хөгжүүлэхийн ач холбогдол хэн бүхэнд ойлгомжтой баймаар юм. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурал,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw