Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 203 бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Хөдөлмөрийн үнэлгээг ажил мэргэжлийн онцлогт тохирсон өвөрмөц сүлжээтэй, өвөрмөц нэмэгдэл, урамшилтай байх зарчмыг хүсч байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан ийм бодолтой байдаг юм байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмжээс салгаж үзэх үндэсгүй учраас үндэсний хэмжээнд бүтээмж дээшлүүлэх зорилтыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баталгаажуулж түүнийг бүтээмжийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд гарах болон дотоод зах зээлээ зохицуулахтай холбож үзвэл илүү үр дүнтэй болох юм байна. Хөдөлмөрийн хүрээнд яригдах нэг чухал асуудал бол хөдөлмөр хамгааллын талаар төр, ажил олгогчтой холбогдсон эрх, хариуцпагын болон хяналтыг зохицуулах үйл ажиллагаа юм. Ийнхүү зохицуулах хууль тогтоомжгүйгээс үйлдвэрлэлийн осолд орж тахир дутуу болсон олон хүн харж хандах хариуцах эзэнгүй хохирч байна. Хөдөлмөр хамгааллын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн даруй өргөн барьж хэлэлцүүлэх талаар Засгийн газар ажиллах хэрэгтэй баййа. Хөдөлмөрийн хүрээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо үйл ажиллагаагаа улам идэвхтэй дайчин болгох нийгмийн шаардлага байгааг тэмдэглэж хэлье. Тавдугаарт, энэ намрын чуулганаар татвар төлбөрийн тухай хуулиудын талаар хэлэлцэхээр тогтоосонтой холбогдуулж эдийн засаг нийгмийн төвөгтэй асуудлуудын тоонд оруулж татвар... (бичлэг дуусав) Үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа 10 сая хүртэл орлого бүхий жижиг аж ахуйн нэгж гэхэд л гааль худалдааны татварт 26,5, орлогын татварт 40 хүртэл хувийг төлөхөөс гадна 20 орчим төрлийн татвар хураамж төлөх татварын тогтолцоо үйлчилж байна. Нийгмийн даатгалын хууль ёсоор ажил олгогч, аж ахуйн нэгж, өөрийн цалингийн сангийн 19-20 хувьтай тэнцэхүйц шимтгэлийг даатгалын байгууллагад татварын адил төлж байна. Санхүүгийн хувьд ийм их ачаалал ноогдож байгаагаас үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, хөрөнгө оруулалтхийх нөхцөл хоцрогдмол байна. Татварын бодлого, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж чадсангүй. Харин ч үндэсний эдийн засгийг тамирдуулж, өөрийн аж үйлдвэрийг зах зээлээс шахаж хөндийрүүлэх, технологийн шинэчлэлийг урамшуулахгүй саад болж байна. Элдэв даатгалын шимтгэлийн цаад утга нь татварын агуулгатай болж байна. Гаалийн татвар ч үндэсний эдийн засгийг хамгаалахад тэр бүр чиглэгдэж чадахгүй байна. Эдгээр болон бусад хүчин зүйлийг судлан татварын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгаж, ачааллаас хөнгөлөх, хувь хүмүүсийн орлого, эд хөрөнгөд ногдох татварыг ялгавартай тогтоож, татварыг шударга болгох, татварын хууль тогтоомжид хяналт тавих, татвар хураах зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төв, орон нутгийн төсөвт төлөх татварыг зааглаж өгөх зэрэг асуудлуудыг шийдмээр байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw