Монгол улсын парламент - боть 1

202 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эмзэг асуудлын нэг байсаар байна. Аль ч нийгэмд хөгжил дэвшлийн бүтээлч хүч нь хөдөлмөрийн хүмүүс байдаг. Хүнийг бүхний төвд тавьсан хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг Үндсэн хуулиндаа тунхагласан Монгол Улсын төр хөдөлмөрийн хүмүүсийн төлөөллийн байгууллага, Засгийн газар, үйлдвэрүүдийн эздийн 3 талт түншлэлийн зарчмыг хадгалсан, тэдгээрийн эрхийг хүндэтгэсэн ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгөний боломж хязгаарлагдмал байгаа боловч хөдөлмөрийн хүмүүсийн ажлын нөхцлийг сайжруулах, амьжиргаа хангахуйц цалин хөлс, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үйлдвэрлэлд эрх тэгш соёлтой шударга харилцааг төлөвшүүлэхийн төлөө ажил олгогчид байнга санаа тавих ёстой. Сүүлийн үед ажлын нөхцлөө сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зэрэг асуудлаас хөдөлмөрийн маргаан нэг бус удаа гарч улс олон нийт нийгмийн анхаарлыг янз бүрээр татаж байна. Хамгийн гол нь тийм байдалд хүргэж буй хүчин зүйлсийг олж засах арга боломжийг шуурхай эрж хайх ёстой. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг түргэвчлэх нь зүйтэй санагдана. Хөдөлмөрийн маргаантай асуудлыг зөвшил, яриа хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх механизмыг шинэ нөхцөлд хөгжүүлэх хэрэгтэй байна. Ихэнхи аймаг, хот, суманд төсвийн байгуулагад ажиллагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй олон сараар хойшлуулан чирэгдүүлэх явдал үргэлжилсээр байна. Ингэлээ гэж хариуцлага хүлээж байгаа засаг дарга, Засгийн газрын гишүүн алга байна. Ажил эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтэнд илүү анхаарч, ажлын байр буй болгосон эзэд, үйлдвэр аж ахуйн газрыг татвар, зээл, гаалийн хөнгөлөлт үзүүлэн урамшуулдаг болмоор байна. Бүтцийн өөрчлөлттэй холбогдсон ажил эрхлэлтийн асуудлыг урьдчилан шийдвэрлэхдээ бүс нутгийн болон хот хөдөөгийн хөгжлийн байдалтай нягт уялдуулах хэрэгтэй юм. Ялангуяа орон нутагт ажлын шинэ байр буй болгоход илүү анхаарч, илүү хөнгөлөлт урамшуулал үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээс гадна иргэдийн хөрөнгө хоршсон хоршоолол байгуулах ажлыг хуулийн дагуу хөхүүлэн дэмжиж зохих туслалцаа үзүүлэх хэрэгтэй юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ажиллах байр хомсдож буй учраас тэдэнд мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, тогтолцоог бүрдүүлж зориулалтын сантай болгох зайлшгүй шаардлага байна. Хүн өөрийнхөө болон нийгмийнхээ эрх ашиг, эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг дадлага, мэргэжил боловсролтой болж чадах, тэр бүхнээ идэвхтэй амьдралынхаа бүхий л хугацаанд байнга арвижуулж байх нөхцөл бололцоог иргэддээ бүрдүүлж өгөх үүргийг төр хариуцах ёстой. Манайд хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур учраас хүмүүс үйлдвэрлэлийн хүрээнд бүтээх хөдөлмөрт бус арилжааны хүрээ рүү тэмүүлэх үзэгдэл нийтлэг болсон нь үйлдвэрлэлийг сэргээн тогтворжуулах.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw