МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 201 Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын чуулган эхэлж буй эдүгээ цагт нийгмийн амьдралд шийдвэрлэгдээгүй эмзэг төвөгтэй асуудлууд цөөнгүй байгаагийн заримыг та бүхний анхааралд толилуулж саналаа хэлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, үнэ өсч мөнгөний ханш буурч байгаагийн улмаас хүмүүсийн амьдрал нэн хүнд болж байна. Махны үнийн дээд хязгаарыг тогтоох нэрээр зохиомол хомсдол үүсгэн үнийг хоёр дахин нэмэгдүүлэв, цөцгийн тосны үнэ олон дахин нэмэгдлээ. Max, гурил, цөцгийн тосыг дагаад хүнсний зүйлийн үнэ бүхэлдээ өслөө. Гэтэл хүнсний тухай хуулийн хэрэгжилт ядуурлыг бууруулах талаар авч буй арга хэмжээний үр нөлөө хангалтгүй байна. Энэ ажлыг эрчимжүүлэх шаарддагатай байна. Хоёрдугаарт, өндөр настнууд тэтгэвэр тэтгэмжээ цагт нь авч чадахгүй ядарсан хэвээр байна. Өнчин, тэнэмэл хүүхдүүд орох оронгүй, өмсөх хувцасгүй, байшингийн дээд, доод хонгил, гудамжинд өлсөж байна. Гэтэл тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоогүй бол зохих хүүтэй алданги төлөх тухай нийгмийн даатгалын хуулийн заалтыг биелүүлэхгүй байна. Эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг халамжлан хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх, ажил мэргэжлийн баримжаа олгох зорилгоор хүүхдийн сургалт хүмүүжил, үйлдвэрлэлийн төвийг зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэхгүй байна. Гуравдугаарт, эрүүгийн нөхцөл байдал, хариуцлага сайжрахгүй байна. Нийгмийн хэв журмыг зөвхөн цагдаагийн хүчээр тогтоохыг оролдож бүх ачааг тэдний нуруун дээр овоолсноос Цагдаагийн байгууллага бие бүрэлдэхүүн өөрсдөө хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарах боллоо. Энэ нь шүүх засаглалын ажиллагаа сул байгаа болон бусад шатанд хуулийг чандлан сахидаггүйтэй холбоотой байна. Сахилга хариуцлагын асуудлаар улсын зөвлөлгөөн хийж төрийн байгууллагын бүх шатны удирдлагын анхаарлыг уг асуудалд төвлөрүүлэх гэсэн зорилт өөдтэй үр дүнд хүрсэнгүй. Уг зөвлөлгөөнд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд тун хайхрамжгүй оролцсон. Уг нь нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж Үндсэн хуулинд заасан билээ. Бүр тодруулбал, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь Засгийн газрын үндсэн бүрэн эрх гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн энэхүү заалтыг биелүүлэх ажлыг зохион байгуулах нь Засгийн газрын төдийгүй төрийн түшээ бүрийн үүрэг байх ёстой. Бид энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Хүний амь насыг хэдэн арваар нь бүрэлгэсэн агаарын болон авто тээврийн осол жил дараалан бараг гарч байна. Үүний төлөө Засгийн газрын хэн гээч гишүүнд ямар гээч хариуцлага хүлээлгэв. Хэнд ч ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Энэ асууддыг Улсын Их Хурал анхааралдаа авч эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, эдийн засаг нийгмийн бодлогын тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал, хөдөлмөрийн хүрээн дэх шударга бус байдал, үүнээс үүдэлтэй олон нийтийн сэтгэл зүйн таагүй байдал нь өнөөгийн нийгмийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw