200 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Төр төлөөлөн иргэдтэй харилцаж буй хүмүүс олон түмний санал хүсэлтэд хайнга ханддаг, өөрсдийн эрх дархыг хэтрүүлэн хүмүүсийг хохироож, гомдоодог тухай сонгогчид Улсын Их Хуралд хандаж захидал бичсээр байна. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар төрийн олон шатны байгууллагуудад хийсэн бодитой зүйл ч бас бага байна. Сахилга хариуцлагын улсын зөвлөлгөөн дээр хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг хэрэгжүүлэх санал нэгдэн баталсан ажлын төлөвлөгөөний биелэлтэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тогтмол хяналт тавьж, явц байдлыг нь хорооныхоо хурлаар хэлэлцэн үнэлэлт өгч байх нь зүйтэй. Монголын нийгмнйн хөгжлийн хэтийн төлөвтэй холбоотой өөр нэгэн асуудлыг энд хөндье. Бид ардчилсан өөрчлөлт, зах зээлийн харилцаанд орох шилжилтийг үүсгэн замнаад даруй таван жил боллоо. Энэ хугацаанд шинэчлэлтийг эрх зүйн талаар зохицуулах олон тооны хууль баталж мөрдүүллээ. Тэдгээрийн үйлчилгээгээр нийгэмд гүн гүнзгий хувирал өөрчлөлт гаргаж, эерэг, сөрөг дагавартай олон янзын үйл явц зэрэгцэн өрнөж байна. Эдүгээ энэхүү үйл явцыг бүх талаар судлан, дугнэх шаардлага нэгэнт бий боллоо. Ингэх нь Улсын Их Хурал, Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүн ажиллах чухал хөрс суурь болох юм. Судалгаа дүгнэлтийг нийгмийн амьдралын бүх талыг хамруулан хийхийн зэрэгцээ, тэдгээр нь өөр хоорондоо хэрхэн уялдаж бие биеэ хир шүтэлцэж нэг нь нөгөөгийн хөгжилд түлхэц болж байгааг тодорхойлох хэрэгтэй байна. Энэ ажилд эрдэм суддалын байгууллагууд, Улсын Их Хурлын судалгааны төв, нийт сэцэд мэргэдийнхээ хүч анхаарлыг төвлөрүүлэх нь эрхэм чухал байна. Эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганы үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Чуулганы болон байнгын хороодын ажиллагаанд идэвхтэй оролцож, шахуу шамдуу үр бүтээлтэй ажиллахыг эрхэм гишүүд Та бүхэндээ хүсэн ерөөе.33 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1995.10.10 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын энэ намрын чуулган улс орны төр нийгэм эдийн засгийн цаашдын хөгжлийн замыг оновчтой тодорхойлоход нэн хариуцлагатай чуулган болох учиртай гэж бодож байна. Шийдвэрлэх асууддын хүрээ өргөжиж агуулга нарийсах тусам төрийн түшээ нарын бие биенээ хүндэтгэх, эвсэг хамтач ажиллагаа юу юунаас их тус болдогийг Их Хурлын эрхэм гишүүд юу эс андахав, гэхдээ сануулж хэлэхэд илүүдэх юу байх вэ?
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw