Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 315 үнэлэн сайшааж, Монгол Улсын тунхагласан нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг, цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх зэвсгийг байрлуулахгүй байх бодлогыг дэмжиж, Монгол Улсын дэлхийн бүх орнуудтай найрамдал, хамтын ажиллагааг тэгш эрхтэйгээр хөгжүүлэх явдлыг дэмжинэ. Морины сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гэдэг Хятадын зүйр үгэнд өгүүлсэнчлэн Хятад, Монголын бүх талыг хамарсан харилцааг хөгжүүлэх нь манай хоёр ард түмний нийтийн эрх ашигт нийцэх төдийгүй мөн Ази тивийн энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой юм. Олон улсын байдалд ямар өөрчлөлт гарсан ч гэсэн хоёр тал хоёр улсын харилцааны хөгжлийн чиглэлийг баттай барьж баймааж нь Хятад, Монгол хоёр үүрдийн сайн хөрш, сайн түнш болох нь дамжиггүй юм. Хатагтай, ноёд оо! Өөрчлөлт, нээлттэй боддого явуулснаас хойш 20 гаруй жилийн туршид Хятадын эдийн засаг хурдацтай, эрүүл саруулаар үргэлжлэк хөгжиж, улсын нэгдмэл чадавхи мэдэгдэхүйц дээшилж, ард түмний аж амьдрал тасралтгуй сайжирч байна. Бид социалист зах зээлийн эдийн засгийн системийг эхний ээлжинд байгуулж, дэлхий нийтэд чиглэсэн нээлттэй эдийн засгийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдсан Хятадын коммунист намын XVI их хурал Хятадын шинз зууны шинэ шатны хөгжлийн аугаа их зорилгыг тогтоосон. Тухайлбал, энэ зууны эхний 20 жилд нэг тэрбум хэдэн зуун сая хүн амд ач тус өгөх улам өндөр түвшинтэй чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, эдийн засгийг улам хөгжүүлэх, ардчиллыг улам төгөлдөржүүлэх. шинжлэх ухаан, соёлыг улам цэцэглүулэх, нийгмийг улам эв зохицолтой болгох, ард түмний амьдралыг улам элбэгжүүлэх болно. Хэдийгээр энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хүнд хүчин чармайлт гаргахыг шаарддаг хэдий ч эдийн засгийн бүтээн байгуулалтыг цаг ямагт гол цөм болгон атгаж, Хятадын өөрийн орны байдалд нийцсэн хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, өөрчлөлт, хөгжилт, тогтвортой байдал гурвьш харилцааг зөв оновчтой зохицуулж байж бид зорилгодоо лав хүрэх нь дамжиггүй гэдэгт итгэл төгс байна. Одоо Хятадын бүх ард түмэн эв санаа нэгдэн, Амьсгалын цочмог халтай хамшинж өвчнөөс сэргийлж, анагаах хүнд тэмцэл хийж байна. Амьсгалын цочмог халтай хамшинж гэдэг нь шинэ гарсан халдварт өвчин учир эхний үед хүмүүс түүнийг сайн мэдэхгүй байлаа. Энэ өвчнийг анх гарахад түүнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх туршлага бидэнд дутуу, дээр нь Хятад хүн ам ихтэй, маш их хөдөлгөөнтэй учир урьдчилан сэргийлэх, эмчлэх ажилд маш их бэрхшээл учруулж байв. Харин Хятадын Засгийн газар гэнэтийн өвчний гамшгийн өмкө ард түмний эрүүл энх. амь насны аюулгүй байддыг дээгүүрт цаг ямагт байлгаж, түүнчлэн дэлхийн улс орнуудын ард түмний эрүүл мэнд, амь насны аюулгүй байддын өмнө өндөр харнуцлага хүлээж, шийдэмгий арга хэмжээ авч, өвчнийг урьдчилан сэргийлэх, түүнтэй хийх тэмцлийг эрчимжүүлснээр мэдэгдэхүйц үр дүнд хүрлээ. Бид энэ өвчнийг эЦэст нь нь арилгах итгэлтэй, чадвартай байна. Хятадын зүгээс гаргасан хүч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw